Огноо: 2015-04-03
Тендерийн нэр: Улаанбаатар хот Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 2 дугаар ээлж 1.2 км ажил/СХД, 1, 2, 3, 20 дугаар хороо/
Тендерийн дугаар: НХААГ-15/0039
Энэхүү ажлын тендер нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдах тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендерийн урилгыг www.e-procurement.mn-д зарласан болно.
Тендерийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийг 2015 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.
Тендерт оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2013, 2014 онуудын борлуулалтын дундаж орлого 450,0 сая /дөрвөнзуун сая/ төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 450,000,000 төгрөг. /Дөрвөн зуун тавин сая/
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жил: 2013, 2014 он.
Ижил төстэй ажлын өртөг: 2012, 2013, 2014 онуудын аль нэг жилд 450,000,000 /Дөрвөн зуун тавин сая/ төгрөгөөс багагүй далан суваг, гедротехникийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Барилга хот байгуулалтын яамны 2.3.2 Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан,хоолой болон газар шорооны тусгай ажил.
Тендерийн хамт 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх: Оролцох эрхгүй
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцох эсэх: Тооцно.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авч болно.
УБ хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны IV байр, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,
10 давхарт, мэргэжилтэн Б.Бат-Орших
Холбоо барих утасны дугаар: 75757805