Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбурхан өвчний тархалт нэмэгдсээр байна

Манай улсад 2010 оноос хойш бүртгэгдээгүй улаанбурхан өвчний тохиолдол Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт  бүртгэгдээд байна.

Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, цочмог халдварт өвчин бөгөөд 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 376 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 108 тохиолдол (28.8%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Иймд уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах чиглэлээр мэргэжлийн байгууллагаас гаргасан дараах зөвлөмжийг өгч байна.

Эцэг эхчүүдэд:

. Хүүхдийг 9 сартай, 2 настайд нь УГУ /улаанбурхан, гахайн хавдар, улаанууд/ вакцинд хамруулах;

. Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх;

. Нярай болон бага насны хүүхдийн асаргааг сайжруулж, чийрэгжүүлэх;

. Хүүхдэд амин дэмээр баялаг хоол хүнс өгөх /үзэмний шүүс уулгах, А болон бусад аминдэм өгөх/;

. Гэр орноо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх;

.  Жирэмсэн эхчүүд өөрийн эрүүл мэндэд анхаарч, биеэ эрүүл, чийрэг байх;

. Хүүхдийг хөхөөр хооллох:

. Харъяа дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд хандан, 0-5 насны хүүхдүүдийг улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд хамруулах;

. Насанд хүрэгчид ажил, амралтаа зөв зохицуулан, өөрийн эрүүл мэндэд анхаарах;

Хүүхдийн байгууллагад:

. Цэцэрлэг, сургуулийн эмч нар хүүхэд хүлээн авахдаа эрүүл мэндийн үзлэг, тандалт хийж, эмнэлзүй, тархвар судлалаар уг халдварын сэжигтэй хүүхдийг гэрт нь буцааж, харъяа эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д яаралтай мэдээлэх;

. Анги танхимд чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх;

. Үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд амин дэмээр баялаг хоол хүнс, жимсний шүүс түлхүү өгөх;

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан