Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Хаврын хуурай улирал эхэлж ой хээрийн түймэр гарсаар байна

Өвөлдөө цас багатай байсан хуурай, сүүлийн хоногуудад салхи ихтэй байгаагаас ой хээрийн түймэр гарах нь нэмэгдэж байна. Сүүлиймн хэдэн хоногт Сүхбаатар, Архангай, Булган, Увс аймагт ч ой хээрийн түймэрэ гарчээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас зүүн хойш 45 км, Арын хоолой гэдэг газарт энэ сарын 29-нд хээрийн түймэр гарч аймгийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, АТА-иас 12 албан хаагч, сумаас 36 хүн, нийт 60 хүн, зургаан автомашинтай ажиллаж, 30-ны өглөө цураманд оруулсан байна.
Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сум нэгдүгээр баг Хавтгай модны энгэрт 2-3 хэсэг газар хээрийн түймэр гарч байна гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 29-ний орой аймгийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч 11 албан хаагч, сум орон нутгаас 12 хүн, нийт-23 хүн, гурван автомашинтай ажиллаж бүрэн унтраасан байна.
Харин Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Шувуут” газарт гарсан хээрийн түймрийг унтраах гэж 114 хүн, 13 автомашинтай ажиллаж бүрэн унтрааж сумын хариуцлагатнуудад хүлээлгэн өгсөн байна. Булган аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн нутаг “Бор булан” гэдэг газар гарсан хээрийн түймрийг унтраахаар 64 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
Увс аймгийн Тэс сумын наймдугаар багийн нутаг “Ногоон морин” гэдэг газар гарсан хээрийн түймрийг сум орон нутгаас 25 хүн, нэг автомашинтайгаар шөнөжин ажиллаж унтраажээ.
Хаврын хуурай улирал эхлэн, салхи шуургатай байгаа учраас үнс галын нурмаа ил задгай хаяхгүй, гал гаргахгүй байх, автомашин, мотоциклын яндангийн оч үсрэхээс сэргийлж байхыг Онцгой байдлын алба нийт ард иргэдэд анхааруулж байна.

0 Сэтгэгдэл