Нийслэлийн замын хөдөлгөөний нягтралыг багасгах, түгжрэлийг бууруулах зорилгоор замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд, түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг ачих журам хэрэгжээд нэлээд хугацааг үдэж байна. Гэтэл ШӨХТГ энэ нь хууль бус үйлдэл. Хот өөрийн мэдлээс хэтэрсэн арга хэмжээ авч байна хэмээн мэдээлж байсан.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан журам болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 728 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журам өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байна. Дээрх журмын хүрээнд тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин ашиглан зөөж шилжүүлэх зардлыг 55,000 төгрөг байхаар тогтоосон байдаг.