Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Ц.Мөнхбаяр гурав дахь удаагаа уучлал хүслээ
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболдоор дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүссэн тухайгаа олон нийтэд зарлалаа. Тэрээр уучлал хүсэж байгаа тухай захидлаа энэ сарын 17-ны өдөр өөрийн гараар бичсэн бөгөөд “Өмнө нь хоёр ч удаа Ерөнхийлөгчид захидал хүргүүлсэн ч эзэндээ хүрээгүй гэж үзсэн учраас энэ удаад олон нийтэд мэдээлж байгаа” гэж Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэллээ. Мөн тэрээр “Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар болон Г.Болдбаатар нарт уучлал үзүүлээсэй гэж хүсэж байна. Г.Болдбаатарын эрүүл мэндийн байдал хүнд байгаа. Ерөнхийлөгч маань уужуу тайван хандаж, дахин энэ асуудалд анхаарал хандуулна гэдэгт итгэж байна. Тиймээс Ц.Мөнхбаярын гурав дахь захидлыг бид өнөөдөр албан ёсоор хүргүүлж байгаа юм” гэж ярьсан юм.
Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нарын өмнөх уучлал хүссэн захидлын хариуг Ерөнхийлөгчийн Хүний эрх, Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өгч байсан юм. Тэрхүү захидлын хариу мэдэгдэлд “…Монгол Улсын Үндсэн хуулийн 49.1 дэх хэсэг “Шүүх хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”. Мөн хуулийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй юм” гэж бичсэн байдаг байна. Үүнийг Ц.Мөнхбаярын бие төлөөлөгч “Шүүхийн процесс нэгэнт болоод өнгөрсөн хэрэгт уучлал хүсч байхад шүүхэд нөлөөлөх боломжгүй зэргээр бидэнд буруу тайлбар өгсөн” гэж үзэж байна гэв.
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр (долоон жил), Г.Болдбаатар (зургаан жил 11 сар) болон Д.Төмөрбаатар (10 жил 10 сар) нар өнгөрсөн оны зургадугаар сараас хойш ШШГЕГ-ын харьяа Хархорин дахь хорих 423 дугаар ангид ял эдэлж байгаа юм. Тэд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг хагас цагийн дотор УИХ-аас татаж авахуулах, өөрсдийн боловсруулсан “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг нэг цагийн дотор батлуулах шаардлага тавьсан. Ингээд шийдвэр гаргуулахад шууд нөлөөлөх зорилгоор 2013 оны есдүгээр сарын 16-ны өдөр “Централ” тауэр, “Уул уурхайн” яамны гадна тротил буюу тэсэрч дэлбэрэх бодис байрлуулан, улмаар Төрийн ордны хашаан дотор буу, сум, гранат зэрэг галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл хэрэглэн олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэсэн зүйл ангиар шийтгэгдсэн юм.
Ц.Мөнхбаярын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаягласан уучлал, эрх чөлөө хүсэх тухай захидал

0 Сэтгэгдэл