Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутнууд эргүүлд гарч байна

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аян”-ыг  зохион байгуулж байна.

Аяныг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байна.  Энэ аяны хүрээнд тус дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах их дээд сургуулийн оюутнуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж байна. Тухайлбал, МУИС, МУБИС, ШУТИС болон АШУҮИС-ийн 80 оюутан тус хэлтсийн алба хаагчдын хамтаар дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт халаасны хулгайн болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 11:00-14:00 цаг, 16:00-19:00 цагийн хооронд 2 ээлжээр явган эргүүлд ажиллаж байгаа ажээ.

Мөн дүүргийн 1-8 дугаар хорооны улсын болон хувийн ерөнхий боловсролын сургууль дээр өдөр бүр багш, сурагчдын дунд “Хууль сурталчлах өдөр” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд “Сургуулийн аюулгүй орчинг бүрдүүлэх бүлгэм”, дунд ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн цагдаа” зохион бичлэг, бага ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн цагдаа” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан