Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Г.Баярсайханы бие төлөөлөгч Ц.Ганболд согтуугаар автомашин жолоодож танхайрчээ

УИХ-ын гишүүн Г.Баярсай­ханы бие төлөөлөгч Ц.Ганболд согтуугаар автомашин жо­лоодож яваад замын цагдаад саатуулагдсан хэрэг гарсан билээ. Гэтэл үүнээс хэд хоногийн дараа Ц.Ганболд нь Чингэлтэй дүүргийн хоёр цагдааг гар мушгиж хугалсан гэх гомдол гаргаад асуудал дэгдээгээд байгаа аж. Чингэлтэй дүүргийн замын цагдаа нар тухайн хэрэг гарсан үед Ц.Ганболдыг саатуулж шалгахаас өөр аргагүй байсан аж. Тэрбээр согтуугаар автомашин жолоодож, Тагнуулын ерөнхий газар руу салаавч гаргаж орилж хашгирч агсам тавьж байжээ. Журмын дагуу замын цагдаа нар согтуу жолоочийг саатуулж эрхийг нь хасч бусдын болон өөрийнх нь амь насыг нь хамгаалсан гэнэ. Харамсалтай нь, ажлаа хийж явсан хоёр цагдааг гар хугалсан гэж гомдол тавиад байгаа аж. Гэтэл мөнөөх УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Ганболд нь гуравдугаар сарын 18-ны өдөр дахин согтуугаар машин барин, осол гаргаж, бусдыг гэмтээсэн хэрэг тарьжээ. Тагнуулын газрын өмнө салаавч гаргаж байсан Ц.Ганболд энэ удаа хэргийн газраас машинаа барин зугтааж цагдаагийнхан хойноос нь хөөн баривчилсан байна. Одоо Ц.Ганболдод Эрүүгийн хуулийн 215.2 болон 216.2 буюу гурав хүртэл хорих ялтай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Ц.Ганболд нь дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүний бие төлөөлөгчийг зогсоож саатуулдаг хэн бэ та нар гэж “томорч” байсан гэнэ.
О.МИШЭЭЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан