Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх юм байна. Нийслэлийн өмч болох "Гэрлэх ёслолын ордон", "Ионсей найрамдал" эмнэлэг, "Усан спорт сургалтын төв", "Автобус-3" зэрэг 19 объектыг хувьчлах гэж буй нь нэлээд шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. “Гэрлэх ёслолын ордон”-г бүрэн хувьчлах асуудал яригдаагүй аж.
Нийслэлийн 19 өмчийг тодорхой хэмжээгээр хувьчлах асуудлыг шийдвэрлэх нь. НИТХ-ын МАН-ын бүлэг нийслэлийн өмчийг хувьчлах асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн албан бичиг хүргүүлсэн байгаа юм. Тэд "Гэрлэх ёслолын ордон", "Усан спорт сургалтын төв", "Автобус-3", эрүүл мэндийн 11 байгууллагын барилга байгууламжийн хувьчлалыг буцаах. Уг төсөлтэй холбогдуулан нэмэлтээр хувьчлах жагсаалтанд байгаа хуулийн этгээд, барилга байгууламжийн талаарх хувьчлах хэрэгцээ шаардлага, нарийвчилсан дүгнэлт, танилцуулгыг олон нийтэд мэдээлэхийг мэдэгдэлдээ хүсчээ. Мөн ашиглалтгүй барилга байгууламж, газрыг тухайн барилга байгууламжийн зориулалтын дагуу эсвэл нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй төрийн үйлчилгээнд зориулахыг шаардсан байна.