Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн 10 том мафи


10.Ямайк-британийн мафи

Энэ бол 1950-иад онд Ямайкаас Англид ирсэн цагаачдын бүлэглэл. Эд Британи дахь зэвсэг, хар тамхины наймааг бүхэлд нь хянадаг гэж болно. Эднийхэн  засгийн газрын бүтцэд төлөөллөө оруулахыг эрмэлздэггүйгээрээ бусдыгаа бодвол нэг их хүчтэй биш.

9. Албанийн мафи


Албанид гэмт хэргийн олон бүлэглэл бий. Эдний дүрэм бүр XV зуунаас уламжлалтай. Албанийн мафи цагаан арьстнуудыг боол болгон худалдах, биеэ үнэлэх, авто машины хулгай, дарамтлах, согтууруулах ундаа тамхины наймааг хянадаг. Өнгөрсөн зууны 80-аад оноос улам идэвхижсэн. АНУ, Британид төлөөлөлтэй. Өс авах талаар харгис.

8. Сербийн мафи


Сербийн мафийнхан дэлхийн хэдэн арван оронд холбоотой байж хар тамхины наймаа, захиалгат аллага, дарамтлах, дээрэм, мөрийтэй тоглоомын бүхэл бүтэн сүлжээтэй. Интерполын эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн дунд эдний 350 иргэний нэр байгаа. Сербийн мафи яг л холливудын кинон дээр гардаг шиг ажиллана. Өнөөдөр Сербид ийм 30-40 бүлэглэл байгаа.

7. Израилын мафи

Мөн л хар тамхины наймаа, биеэ үнэлэх ажлыг дэмжих, дээрэм хийж  олон оронд үйл ажиллагаа явуулдаг. Урьд нь харьцангуй уян хатан байсан бол жилээс жилд өөрчлөгдөн улам хайр найргүй болж байгаа бүлэглэл.

6. Мексикийн мафи

АНУ дахь гэмт хэргийн хамгийн хүчирхэг бүтэц гэж болно. АНУ-ын шоронд хоригдож байгаа мексик иргэдийг хамгаалах нэрийн дор 1950-иад онд үүссэн. Гол ажил нь хар тамхи наймаалах явдал.

5. Японы якуза


Японы мафи бол самурай, ронинуудаас үүдэлтэй. Олон хүүхэдтэй тариачдын удам япон жишгээр илд эзэмших эрхээ хадгалан уламжлалт шивээс хийлгэн үсээ урт ургуулна. Японы якуза нар дэлхийд алдаршсан ч ерийн үед тэднийг таних нь бэрх. Өнөөдөр японы мафийг 110 мянган хүнтэй гэдэг. Японы мафи дээрэм, аллага, Европ, Америкт хориотой садар самуун  дүрс бичлэг түгээх, хууль бус цагаачлал, янханчлалын чиглэлээр түлхүү ажилладаг.

4.Хятадын триадууд


Хятад улс хууль чангатай ч сүүдэртэй тал байна аа. Өнөөдөр энэ улсад хүрээгээ тэлээд байгаа “триадууд” үндэстэн дамжсан гэм хэргийн бүлэглэл болоод байгаа. Ихэвчлэн хүний наймаа, хууль бус цагаачлалын ажил эрхэлж үүгээрээ нэрд гарсан. Европын цагдаагийн мэдээгээр Европын орнуудаас хүний наймаагаар хятадын мафи тэргүүлж байна гэсэн нь бий.
 
3. Колумбын хар тамхи наймаалагчид

Колумбынхан бол героин нийлүүлэгч томоохон бүлэглэлд орно. Төрийн зүгээс хатуу тэмцсээр байгаа ч дээрэмчдийн энэ бүлэглэл амжилт нь буурахгүй л байгаа. Өнгөрсөн зууны 60-аад оноос бий болж “Медельин”, “Кали” зэрэг бүлэглэл нь дэлхий дахинд кокаин үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг.

2. Сицилийн мафи, Америкийн Cosa Nostrе


Аль 13 дугаар зуунд Сицилд умард италийн баячуудад үйлчилж байсан алжир, францын дээрэмчдээс үүдэлтэй. 1282 онд франц дээрэмчдийн эсрэг зэвсэглэсэн хөдөлгөөн “Morete alla Francia, Italia anela” буюу  “Францууд үх, италиуд сэх” гэсэн уриатай гарч эдгээрийн эхний үсгүүдээс “Mafia” гэсэн үг үүсчээ. Босогчид тун удалгүй мэргэжлийн дайчидтай болж гадны дайснуудаас тариачдаа хамгаалдаг болсон байна.
19 дүгээр зууны сүүлч гэхэд америкийн том хотуудад сицилийн гэр бүлийн сүлжээ бий болж  казино, хууль бус наймаа, янханчлал, тамхи зэвсэг спиртийн хууль бус наймаа эрхлэн, дарамтлах болсон байна.

1.    Тэргүүн байр буюу Оросын мафи

Оросын мафийг өнөөдөр хагас сая хүнтэй гэдэг. Мафийн загалмайлсан эцгүүд оросын эдийн засгийн 70 хувийг хянаж, Макао, Хятад руу биеэ үнэлэгчдйиг нийлүүлэн Тажикстан, Узбекстан руу хар тамхи худалдаалж, Кипрт мөнгө угаан Израиль, Белги, Англид автомашины хулгай, цөмийн материалууд худалдан, Германд биеэ үнэлэх явдлыг хөгжүүлж байна.
Оросын мафи бүр өнгөрсөн зууны 70-аад онд еврей нарыг израиль руу явахыг зөвшөөрөхөд л эхэлсэн гэж болно. Янз бүрийн эх сурвалжаар оросын гэмт хэргийн бүлэглэл өнөөдөр дэлхийн 50 орчим улсад ажиллаж байгаа гэсэн мэдээ бий.

0 Сэтгэгдэл
mapi gj yu yumbe sain oilgosonguie
Хамгийн их уншсан