Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол цэргийн өдөрт зориулсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын мэндчилгээ

Эх орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, Хил хамгаалах байгууллагын хилчин дайчид, Эх дэлхийн өнцөг булан бүрт энхийг сахиулах ариун үйлсэд Монгол Улс, монгол цэргийн алдар нэрийг өндөрт өргөж яваа энхийг сахиулагчид, залуу нас, зүтгэл бүтээлээ энэ салбарт харамгүй зориулсан үе үеийн ахмад буурлууд, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.
Монгол Улсынхаа халдашгүй дархан, бүрэн эрхт байдлыг үеийн үед сахин хамгаалж ирсэн цэрэг, дайчдынхаа байгуулсан гавъяа, энх цагийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрээр ямагт бахархаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, монгол цэргийн уламжлал, эр зориг, бие сэтгэлийн хатуужил, мэргэжлийн өндөр ур чадварыг дэлхий нийтэд таниулан, энхийн үйл хэрэгт хүчин зүтгэж байгаад талархал илэрхийлье.

Бид батлан хамгаалах хууль тогтоомж, энэ талаарх төр засгийн бодлого шийдвэрийг мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтод тодорхой ажил болгон тусгаж биелэлтийг нь ханган ажиллаж байна.

Өнгөрсөн 2014 онд иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах чиглэлээр тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгэсэн, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмж чадсан, цэргийн албанд татагдсан залуусаа эргэсэн, ахмад дайчид, генералуудаа хүндэтгэсэн, цэргээс халагдсан залуусаа дэмжсэн он байлаа. Ийнхүү хийж хэрэгжүүлсэн бүхий л ажлаараа “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлэгдэн нийслэлдээ тэргүүллээ.

Энэ 2015 онд Сүхбаатар дүүргийн маань 50 жилийн ой тохиож байна. Иргэдийнхээ дэм, ухаанаар эрч хүчээ нэмж, улам их хичээж нийслэл, дүүрэгтээ өнгө нэмж, ойгоо тэмдэглэхээр ажиллаж байна.

Та бүхэндээ Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны түүхт 94 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлээд, танд, таны гэр бүл, үр хүүхдүүдэд тань эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАДАРСАН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан