Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нидерландаас Исламын улсад нэгдсэн хүний тоо 200 давжээ

Нидерландад амьдардаг чечень эмэгтэй хоёр хүүхдийн хамт Сирийг зорьжээ. Тэднийг Исламын улсад нэгдэхээр явсан байх гэж таамаглаж байгаа аж. Тэрээр хуурамч бичиг баримт ашиглан 7-8 насны эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдээ дагуулан Бельги, Афинаар дамжин Сирид очсон бололтой. Өнгөрсөн аравдугаар сараас хойш сураггүй байгаа тэрээр Исламын улс бүлэглэлийнхэн нөлөөллөө тогтоосон Ракка хотод очсон тухайгаа ээждээ мэдэгджээ.

Чечень бүсгүйн энэ үйлдлийг нөхөр нь огт мэдээгүй байсан учир түүнийг хүүхэд барьцаалсан хэрэгт буруутгаж байгаа юм байна. Нидерландаас Ирак, Сирийг зорьж Исламын улс бүлэглэлтэй нэгдсэн хүмүүсийн тоо 200-д хүрээд байгаа ажээ.
Исламын улстай холбоотой сүүлийн үеийн мэдээг дуулгахад, тус бүлэглэлийнхэн Ливийн Ибн Сина эмнэлгийн 20 орчим ажилтныг барьцаалсан хэрэгт холбогджээ. Буугаар зэвсэглэсэн 30 гаруй дайчид эмнэлэгт нэвтрэн ороод, тэнд ажиллаж байсан гадаадын голдуу ажилтнуудыг автобусанд хүчээр суулган авч одсон байна. Ибн Синад ажиллаж байсан гадаад мэргэжилтнүүдийн дунд филиппинчүүд дийлэнх нь байснаас гадна Украин, Энэтхэг, Сербийн харьяат иргэд ч байжээ. Тэднийг Исламын улсынхан шархдаж гэмтсэн цэргүүдээ эмчлүүлэхээр Ливид түр барьцаалсан, хил давуулж авч яваагүй гэж албаныхан таамаглаж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан