АТГ энэ сарын 9-13-ны өдөр шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол мэдээлэл хүлээн авчээ.
Нийт 24 гомдол мэдээллийг шалгаснаас нэг гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 7 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт шинээр эрүүгийн нэг хэрэг үүсгэж, эрүүгийн 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, мөн эрүүгийн нэг хэргийг түдгэлзүүлэх, нэг хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгэж байна.