Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ нам бүртгэх асуудлыг хэлэлцэнэ

Улсын Дээд шүүх өнөөдөр “Монголын хүний төлөө нам”-ыг улсын бүртгэлд бүртгэх тухай өргөдлийг хянан хэлэлцэнэ.

Шинээр нам байгуулахад 800-гаас доошгүй хүний гарын үсэг цуглуулсан байх ба бусад шаардлагыг хангасан байхыг холбогдох хуулинд заасан байдаг. “Монголын хүний төлөө нам”-ыг улсын бүртгэлд бүртгэх тухай шүүх хуралдаан 14 цагаас болох аж. Мөн “Иргэний Зориг Ногоон Нам”-ын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэх шүүх хуралдаан Улсын Дээд шүүхэд болох гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан