Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буддын шашны музейтэй болно

Улаанбаатарт Азид ховорхон “Буддын соёлын музей”-г байгуулах төслийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас танилцууллаа. Тус музейг хуучнаар Лениний музейд байгуулах аж.

Ингэснээр аялал жуулчлалын томоохон музей болж, нийслэлийн төсөвт тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэх боломжтой гэнэ. Бидний нэрлэж заншсанаар “Лениний музей”-г өнгөрсөн жил “Палеонтологийн музей” болгох шийдвэр гарч нэлээд хэм ам дагуулж байсан удаатай. Харин тус барилгыг “Буддын соёлын музей” болгон өөрчлөхөд барилгын засварт гурван тэрбум төгрөг, өмнөх талбайнх нь доод талд машины зогсоол байгуулахад 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана гэсэн тооцоо гаргажээ. Харин “Монголын үндэсний Палеонтологийн музей”-н барилгыг Горхи Тэрэлжийн сав газар буюу Мэлхий хадны ойролцоо байгуулах төслийг  боловсруулсан байна. Гурван давхар музейн барилгыг барихад 27 орчим тэрбум төгрөг шаардагдах гэнэ.

Тус музей нь нийт 4712 ам.метр талбайтай, архитектурын хувьд өөрчлөлт орохгүй гэсэн. Харин дотор нь Богд хааны хөшөөг тавиад, үзмэрүүдээр тохижуулаад гадна дотор загвар хийцийг нь шинэчилнэ, гэхдээ үндсэн хийцийг нь өөрчлөхгүй гэдгийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга А.Одбаяр хэлсэн. Түүнчлэн эрдэм шинжилгээний хүрээлэн болон худалдаа үйлчилгээний зориулалтаар цогцолбор байдлаар тохижуулах юм байна. Өмнөх талбайд нь хоёр давхар автомашины зогсоол, үйлчилгээний төв бүхий байгууламж хийгдэх юм байна. Энэ талбайг хувийн хөрөнгө оруулалтаар хийх боломжтой гэж ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөжээ. Ер нь манай улс палентологийн олдвороор дэлхийд дээгүүрт ордог. Тиймээс энэ давуу талаа ашиглан жуулчдыг татах боломжтой гэдгийг албаныхан онцоллоо. Хувийнхан бизнесийн энэ  ажлыг хийхийн тулд 10 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Манай буддын сүм хийдүүдэд болон хувь хүмүүст байгаа бүтээлийг тус музейд тавьдаг болно гэдгийг албаныхан онцолж байна. Хэрэв уг төслийг УИХ-аар дэмжих юм бол тодорхой нарийн зүйлүүдийг гаргах гэнэ.

0 Сэтгэгдэл
Монгол улсад гадны жуулчид ирээд үздэг зүйл дан шарын шашны холбогдолтой Эрдэнэзуу, Чожин ламын музей, богд хааны ордон музей, их майдар гэх мэт том бурхан дан сүм хийд гээд гэтэл шарын шашин бидний ч юм биш гадны угшилтай. Гэтэл яг үндэсний үүх түүх, соёл Монгол гэх онцлогийг харуулсан зүйл алга. Харин Түмэн хишигтэн гэж нэг төсөл дуулдаад байгаа энэ мэт үндэсний зүйлээ дэмжмээр байна
Хамгийн их уншсан