Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Итгэлээр цохилох зүрх” аянд Норвеги дахь Монголчууд нэгджээ

 
Зүрхний дөрвөлсөн гажиг хэмээх төрөлхийн хүнд өвчтэй, өдөр бүрт хоргодон тэмцэж буй И.Золзаяа бүсгүйд туслахаар эхлүүлсэн “Итгэлээр цохилох зүрх” сайн үйлсын аянд Норвеги дахь Монголчууд нэгдсэн байна. Тус орноо ажиллаж амьдарч буй Ж.Биндэрьяа /Binderiya Jargalsaikhan/ охин уг санаачлагыг түгээж, элэг нэгт Монгол ахан дүүсээ нэгтгэж чаджээ. Түүнд болон Норвеги улсад суугаа нийт Монголчууддаа Идэрийн Золзаяагийн гэр бүл болон “Итгэлээр цохилох зүрх” аянг зохион байгуулж байгаа найзуудынх нь зүгээс чин сэтгэлээсээ талархаж буйгаа уламжилсныг бид дамжуулахдаа таатай байна. Та бүхний итгэл сэтгэлээр энэ зүрх үргэлжлэн цохилох нь гарцаагүй буйзаа.




     Ч.ГАРВУУ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан