Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүннүгийн үеийн олдворуудаар үзэсгэлэн гаргажээ


Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор хэмээх газарт байх Хүннүгийн үеийн олдворыг судлах, хамгаалалтад авах, олны хүртээл болгож түгээн дэлгэрүүлэх ажлыг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний музейтэй хамтран хийж байгаа билээ. Уг ажлын хүрээнд археологичид аймгийн нутаг дэвсгэрт илрээд буй эртний 94 булш, хиргисүүрийн хоёрт нь малтлага хийжээ. Үүний үр дүнд Хүннүгийн хожуу үе, барагцаалбал Сяньби улсын үед хамаарах түүх, соёлын үнэт чухал олдворуудыг олны хүртээл болгон хамгаалалтад авлаа.

Улмаар олдворуудаар үзэсгэлэн гаргасан бөгөөд нээлтийн ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх, Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар тэргүүтэй албаныхан оролцсон аж.

Хууль ёсоор тухайн аймгийн нутаг дэвсгэрт буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудад малтлага хийх хөрөнгийг орон нутаг өөрөө гаргасан бол олдвор орон нутгийн өмч, улс гаргасан бол улсын өмч болдог ажээ.
Тиймээс Орхон аймаг өөрийн нутаг дэвсгэр дээр буй археологийн олдворыг өөрийн өмчид үлдээх, орон нутгийнхаа музейн санг баяжуулах, түүгээр дамжуулан хүүхэд, залууст үүх түүх, эх орноороо бахархах үзэл төлөвшүүлэх зорилготойгоор эл ажлыг цаашид ч Үндэсний түүхийн музейтэй хамтран хийхээр төлөвлөөд байгаа аж.

0 Сэтгэгдэл
ЗӨВ БҮХ ЮМЫГ УЛААНБААТАРТ ТӨВЛӨРҮҮЛЭХ ШААРДЛАГА БАИХГҮИ ТЭГЭЖ БАИГААД ОЧИЖ ҮЗНЭЭ
Хамгийн их уншсан