Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Биологийн хувьд хүн 500 наслах чадамжтай


Хүн биологийн чадамжаараа  бол 500 хүртэл наслах боломжтой гэж Google - Google Ventures корпорацийн хөрөнгө оруулалтын салбарын ерөнхийлөгч Билл Мэрис даваа гарагт Bloomberg агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
“Биомеханикийн хөгжил, анагаах ухааны ололтууд нь хүмүүсийг 500 жилээр наслах боломж олгоно гэдэгт би итгэдэг” гэж Мэрис онцолсон байна.  
Хорт хавдар зэрэг хүнд өвчнийг эмчлэх болон генетикийн салбарт судалгаа хийхэд Google хөрөнгө оруулж байгаа тухай тэр  мэдээлжээ.
Билл Мэрис өөрөө Дьюкийн Их сургуульд нейробиолог судалсан, сүүлийн жилүүдэд хүний нас уртасгах төсөл дээр ажиллаж байгаа судлаач хүн юм.
Өнөөдрийн байдлаар Google хэрэв хүн амьдралын зөв хэвшилтэй байвал 120 насалж болно гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм. Үүнээс цааш бол хүний амьдралыг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж чадах шинэ үеийн машины тусламж хэрэгтэй болно гэж тэр хэлж байна.

Өнгөрсөн онд Нью-Йорк хотод болсон “Дэлхий дахины ирээдүй 2045” гэсэн олон улсын конгресс дээр америкийн ирээдүй судлаач, зохион бүтээгч Раймонд Курцвейл 30 жилийн дараа гэхэд хүний бие мах бодыг биологийн шинэ машинтай холбож өгснөөр хүний амьдралыг хязгааргүй уртасгах боломж бүрдэнэ гэж мэдэгдэж байсан юм.
Курцвейлийнхээр бол компьютерийн технологи, нейробиологийн хөгжил нь хүний тархины ажиллагааг орлон хадгалах юм байна. Ингэснээр анагаах ухаанд хүний амьдралын насыг хянах боломж олгоно гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан