Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Я.Батсуурийг хорих хугацааг хоёр сараар сунгажээ

“Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сарын 26-нд баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Тэгвэл түүнийг прокуророос яллагдагчаар татан цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан байна.

АТГ-аас “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-д зааснаар буюу албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байгаа аж.

Я.Батсуурийг баривчилсан шалтгааныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанид гаргаж өгсөн 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөртэй холбоотой байж мэдэх юм гэсэн таамаг байна. Мөн УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс тавантолгой” компанид хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх үеэр “Говь повер” компанид ямар үндэслэлээр 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон бэ? гэдэг асуудал хөндөгдөж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан