Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2015 оны нэгдүгээр сараас эхлэн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1628 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ.
Энэхүү шалгалтаар сүүлийн үед зарим зальт этгээд ажлын байранд тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахгүй байх, нэр дэвшигчийн эзэмшсэн боловсрол, мэргэжил, туршлагад нь тааруулсан ажлын байрны тодорхойлолтыг батлуулж гаргах, зарим нэр дэвшигч нь хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ.
Тиймд АТГ-аас зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах болон хуурамч бичиг баримт ашигласан асуудлыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулах, түүнчлэн нэр дэвшигчидтэй холбоотой асуудлыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран хянан шалгах болсон байна.