Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн ажил үйлчилгээ чанар, хүртээмжийн талаар иргэдээс санал авч байна

Нийслэлийн Нутгийн захиргааны  байгууллагуудын ажил үйлчилгээний талаар иргэдээс үнэлгээ авч,  цаашид ажилдаа тусган хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд нийслэлээс иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн ча­нар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулгыг зохион байгуулах гэж байна. Санал асуулгын анкетыг “Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2014 оны “Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт”-д тусгагдсан ажлын хүрээнд 72 асуултаар судалгаа авахаар болжээ.
Санал асуулгыг www.ulaanbaatar.mn цахим хууд­санд энэ сарын  20-ны  өдрийг дуустал байршуулах бөгөөд иргэд цахим хэлбэрээр саналаа өгөх юм. Нийслэлийн Засаг даргын А/167 тоот Захирамжийн дагуу  санал асуулгын дүнг дөрөвдүгээр сарын 1-ний дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнана  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан