10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд эхэлнэ.
11:00 цагт Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Эрүүл мэндийн газар харъяа байгууллагуудтайгаа үр дүнгийн гэрээ байгуулна.
12:00 цагт “Энэрэл нигүүслээр эх болсон байгалиа хайрлая” байгаль хамгаалах аяны хүрээнд сар шинийн баяртай холбогдуулан МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт Театрын музейд "Театрын өндөр ээж" номын нээлт болно.
12:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд "Ноён уулаа аврах, урт нэртэй хуулийг өөрчлөхийг эсэргүүцэж өлсгөлөн зарласан хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
13:00 цагт Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Евро-Азийн нутгаар морьтон монгол залуус” Морин аялалын тухай олон нийтэд мэдээлэл хүргэх хэвлэлийн бага хурал Монголын Залуучуудын Холбоонд болно.
14:00 цагт МҮХАҮТ-ын 2014 оны онцлох аж ахуй нэгжийн туг өргөх ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын байранд болно.
Төрийн ордонд
09:00 цагт “А” танхимд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно.
09:00 цагт “Б” танхимд Төсвийн байнгын хороон хуралдана.
10:00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болно.
10:00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон хуралдана.
14:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.