Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+3°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөг чамбайруулна

Сар шинийн битүүний өдөр буюу 18-нд УИХ-ын чуулган хаах тул парламент шахуу ажиллаж, хуримтлагдсан асуудлын хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхээр болж. Тухайлбал, маргааш, нөгөөдөр дараалан чуулганы хуралдаан болж нийт 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүний нэлээд хэсэг нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн саналаар “Шударга ёс” эвслийн бүлгээс завсарлага авч хойшлуулаад байсан асуудал болохыг анзаарлаа. Юутай ч, хууль тогтоох бүрэн эрхт институц эрх зүйн шинэчлэл, өөрчлөлтийг ар араас нь зогсолтгүй баталсаар байна.

Хамгийн сүүлийн хуралдаан баасан гарагт болж есөн асуудал хэлэлцэхээр товлож, бүгдийнх нь ард гарчээ. Үүний дотор Хууль зүйн сайд Д.Дорлигжавын шинээр өргөн барьсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн төслүүд багтаж байна. Салбарын шинэчлэлийн маш том давалгаа эхлүүлэх эдгээр хуулийн төслийг санаачлагч эзгүй байгаа тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тайлбар, мэдээлэл өгч, УИХ-ын гишүүдийн асуултад хариулжээ. Зөрчлийн тухай хуулийн танилцуулгад “Хүчин төгөлдөр мөрдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг то­дор­хойлсон хэм хэмжээг тө­рөл­жүүлэн нэгтгэж, Эрүү­гийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал агуулга, хууль зүйн техникийг баримталж Зөрчлийн тухай хуулийн төсөл боловсруулсан”-ыг дурд­жээ. Хуулийн төсөлд албан ёсны санал авахаар 181 байгууллага, судлаачдад ханд­санаас давхардсан тоо­гоор 125 байгууллагаас 1800 орчим санал ирсэн гэнэ. Хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганд оролцсон гишүүд дэмжиж, байнгын хороонд шилжүүлэв.

Мөн энэ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророор М.Энх-Амгаланг томилох шийдвэр гаргасан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр дэвшүүлсэн энэ эрхэм нь эрх зүйч мэргэжилтэй, хамгийн сүүлд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм. УИХ-д ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг чуулганаар хэлэлцэх үед олонхи нь зөв хүн томилогдох нь, салбартаа шинэчлэл хийж ажиллаарай хэмээн захиж байв. Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудал эрэмбэлэгджээ. Дээрх тогтоолын дагуу малчин, малтай иргэд ноос боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноосонд төрөөс урамшуулал авч байсан. Нэг кг тутамд 2000 төгрөгөөр тооцож гар дээрээ авдаг байсан ч сүүлийн үед тэгж чадахаа больж. Учир нь, УИХ-ын хоёр тогтоолын хооронд хугацааны зөрүү үүсч, хязгаарлах болсон тул Р.Бурмаа сайд дээрх хугацааг сунгах санал оруулжээ. Юутай ч, парламентын гишүүд ноосны урамшуулал  нь хонь, тэмээний тоо толгойг өсгөхөд тус болж буйг онцлоод орж ирсэн саналыг дэмжлээ. Өөрөөр хэлбэл, ноосны урамшууллыг урьдны тогтолцоогоор хэвийн олгож эхлэх нь.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулъя

Монгол Ардын намын бүлэг байр сууриа нэгтэж, хэлэлцээгүйн улмаас УИХ-ын чуулганы хуралдаанаас хойшлоод байсан нэг асуудал бол Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл байсан. Засгийн газраас боловсруулсан уг хөтөлбөр, төлөвлөгөөнд ойрын болон дунд хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлыг хугацаатай, хүрэх үр дүнтэй нь тодорхой тусгаснаараа онцлог. Нийт 74 арга хэмжээ хамруулахаар төлөвлөж буй. Макро эдийн засгийг тогтворжуулах бод­логын хүрээнд төсвийн бод­логоо сайжруулах, сан­­хүү­гийн тогтвортой байд­лаа дээшлүүлэхэд чиглэ­сэн мөнгөний бодлого хэрэг­жүүлэх, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэн тодотгох замаар эмзэг бүлгээ хамгаалах зэрэг нэр заасан ажиллагааг тусгаж. Харин хоёр дахь үндсэн чиглэлээр тодорхойлсон “Эдийн засгийн өсөлтийг дэмжих” бодлогын хүрээнд илүү ойрын хугацааны ажил багтжээ. Гадаадын хөрөнгө оруулалт болон экспортоо нэмж, импорт орлох дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, бизнес орчинг сайжруулах зэрэг арга хэмжээ тусгахаар төлөвлөөд байгааг С.Баярцогт сайд танилцуулсан.

Сангийн яам, Монголбанк, Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам, Эрчим хүч болон Зам тээврийн яам голчлон хариуцах уг тогтоолын төслийг цаашид сайжруулаад явах нь зүйтэй гэсэн байр суурийг олон гишүүн илэрхийлж байлаа. Мөн “Тунхагийн шинжтэй материал оруулж ирж буй нь цааш явахгүй. Өмнө нь гаргасан хууль, тогтоомжуудаа Засгийн газар эрчимтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах ёстой. УИХ оруулж ирсэн дийлэнх хууль, тогтоомжийг баталж өгч байгаа. Хямралын суурь олон жилийн эхтэй. АН-ын эдийн засаг, МАН-ын эдийн засгийн хямрал, олонхи цөөнхийн эдийн засгийн хямрал гэж байхгүй шүү” хэмээн Р.Гончигдорж, Г.Уянга, Д.Ганхуяг нар шүүмжилсэн. Ийнхүү чуулганд оролцсон 53 гишүүний 35 нь тогтоолын төслийг дэмжээд, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг өгч Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Өмч хувьчлах төлөвлөгөөг сайжруулна

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг жил жилээр нь батлах эрх нь УИХ-д байдаг бол хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт оногддог. Энэ оныг дуустал үргэлжлэх өмчлөлийн чиглэлийг УИХ хэлэлцсэн. Ингэхдээ төрийн мэдлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоо бүрдүүлж, үүгээр дамжуулан хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хувьчлалаас орох орлогоороо одоо төрийн эзэмшилд буй компани, хуулийн этгээдийн техник, технологийг шинэчлэн сайжруулах, эцсийн дүндээ улс орныхоо эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурь бий болгох зорилго тавьжээ. Харилцан хамааралтай зорилгуудад хүрье гэвэл нийгмийн салбарын төрийн өмчийн зарим байгууллагын бие даасан байдлыг хангахаар засаглалын орчинг нь боловсронгуй болгох хэрэгтэй гэнэ. Жишээ нь, төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим бололцоот соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт оруулаад, удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын гарт шилжүүлэх.

Парламентын гишүүд хэ­лэл­цэж буй асуудалтай хол­богдуулан байр сууриа илэр­хийлэхдээ нийгмийн сал­барын хувьчлалыг  бол­гоомж­той ярьж, олон нийтийн дунд гарах үр дагавраа судлах хэрэгтэй, оруулж ирсэн төсөл нь тийм ч сайн мэдээлэл өгөхгүй байгааг шүүмжилж. Мөн хувьчлалын төлөвлөгөөнд иргэдээс санал авч, шийдэх хэрэгтэйг ч сануулж байв. Энэ бүх эргэлзээ, үл итгэх байдалд Монгол Улсын сайд С.Баярцогт, үгээр тоглож цаг хугацаа алдсанаас зөв ойлголт бий болгоё, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээ шийдчихээд, батлахгүйгээр сайтар судлах боломжтой. Хамгийн гол нь төсвийн гүйцэтгэл орж ирэх үед орлого тасалдчихжээ гэж холбогдох байгууллагаа шүүмжилдэг асуудал гаргахгүй бол ойлголцох боломжтой гэсэн юм. Түүний хэлсэн ёсоор УИХ-ын гишүүд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн тул ойлгомжгүй, тодорхойгүй байгаа зүйлсээ дахин нягталж, илүү чамбайруулах ажилдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон ажлын хэсэг ханцуй шамлан орлоо.

 Б.ГАНБИЛЭГ

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан