Маргааш нутгийн төв хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч бага зэрэг чангарна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж байна.
Энэ сарын 15-нд нутгийн зүүн хагаст, 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.