Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бөө нар газар нутгаа хамгаалж Яармагийн дэнжид бөөлнө гэнэ


 “Мөнх тэнгэрийн зараалаар Ноён уулын онгодыг сэргээх монгол зан үйлийн ёслол”-ыг  хоёрхон өдрийн өмнө Чингисийн талбайд үйлдсэн бөөгийн  “Тэнгэрийн чуулган” клуб өнөөдөр сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийлээ.
Хот, хөдөө орон нутгийн бүх бөө, удган нэгдэж, “Ноён уулаа аварцгаая" гэсэн уриалга  дэвшүүлээд байгаагаа илэрхийлээд  “Тэнгэрийн чуулган” клуб ирэх ням гаригт буюу хоёрдугаар сарын 15-нд Яармагийн дэнжид бөө нар чуулж, онгод тэнгэрээ дуудан буулгах юм.
Тэд ганцхан Ноён уул гэлтгүй Монгол орны байгалийг онгон дагшинаар нь авч үлдэх, зан заншлаа сэргээх талаар цаашид олон үйл хийж арга хэмжээ зохиохоо  мэдэгдсэн юм.  Мөн тэд эх орон газар шороогоо хамгаалан бөөгийн “Тэнгэрийн чуулган” бүлгэмд нэгдэхийг хүссэн хүмүүстэй холбоо тогтооход бэлэн байна гэдгээ энэ үеэр хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан