Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ю.Цэдэнбал агсаныг цагаатгахыг уриалав

МАХН-ын дэргэдэх  Ардчилал, шударга ёс, Монголын залуучуудын холбооноос Төрийн өндөрлөгүүдэд хандан  Ю.Цэдэнбалыг цагаатгахыг уриалжээ.

Уг уриалгад, "Ю.Цэдэнбал нь ХХ зууны Монгол Улсын хөгжлийн гол суурийг тавихад ухамсарт амьдралаа бүхэлд нь зориулсан бөгөөд Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхийг хадгалж үлдэхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн хүний нэг юм. Тийм ч учраас 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-д  Монгол Улсыг гишүүнээр элсүүлж, Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Монгол Улс үеийн үед төр, улсынхаа төлөө зүтгэж явсан хүндээ халтай байсаар байна. Үүний нэгээхэн жишээ нь Монгол төрийг удирдаж явсан Ю.Цэдэнбал агсныг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн явдал юм. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн түүний эх орондоо амьдрах эрхийг тухайн үеийн эрх баригчид бүдүүлгээр зөрчиж, гадаад оронд эмчилгээ хийлгүүлэх нэрээр Монгол Улсаас явуулж, нас барах хүртэл нь долоон жил хүний нутагт гэрийн хорионд байлгаж хүний эрхийг үл хүндэтгэж хэлмэгдүүлсэн билээ. Монголчууд бид Үндсэн хуульдаа зааснаар, хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, хүний эрх, шударга ёсыг дээдлэх ёстой атал Монгол Улсын ХХ зууны хөгжилд томоохон гавьяа байгуулсан түүнийг өнөөдрийг хүртэл цагаатгаагүй байсаар байгаад Монголын иргэн бүр харамсч цагаатгах талаар тодорхой шийдвэр гаргахыг хүлээсээр байна" гэжээ.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд “Монгол Улсын баатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Улсын Маршал Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар цагаатгах бүрэн үндэслэл байна” гэсэн дүгнэлтийг саяхан гаргасан бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн цагаатгах асуудлаар төрийн өндөрлөгүүдэд хандаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан