Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Мобиком корпораци” ХХК иргэдийг хохироодог нь илрэв


Монголын үүрэн операторын анхдагч хамгийн их хэрэглэгчтэй гэх Мобиком хэрэглэгчдийг хохироодог нь шалгалтаар илэрчээ.

Мобиком корпораци ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгахад хэд хэдэн зөрчил илэрчээ.

Тухайлбал, "Мобиком корпораци" ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг.
Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомж зөрчсөн.

Түүнчлэн хэрэглэгчтэй байгуулдаг гэрээнд Иргэний хуулиар тогтоосон нөхцөлийг зөрчсөн буюу компанийн сүлжээний тасалдал, доголдолын улмаас үүссэн хариуцлагыг хүлээхгүй байх, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахдаа зөвхөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх гэсэн давуу эрхүүдийг өөрт олгож гэрээний тэгш байдлын зарчмыг алдагдуулдаг байна.

Ингээд ч зогсохгүй хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна. Тухайлбал, хэрэглээ нь 300 000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан