Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг хамруулсан сургалт зохион байгууллаа. Сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал, сумдын ИТХ-ын тайлан үйл ажиллагааны мэдээ бичих зөвлөмж, дүгнэх журам, ИТХ-ын үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийг нийтэд сурталчлах талаар арга зүйн хичээл орсон байна.
Мөн иргэний танхимын үйл ажиллагаа, орон нутгийн өмчийн талаар шийдвэр гаргахад анхаарах зүйл, архив бичиг хэргийн стандарт, тогтоол шийдвэрийн хэрэгжилт тооцох, үр дүнгийн гэрээний үнэлгээ гэрээ байгуулах дүгнэх зааварчилгааны талаар тус тус заажээ. Сургалтаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэргэжилтнүүд улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийсэн байна.