Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Үүнээс хойш Далан давхар, Цагаан даваанд, Гацууртад хүн оршуулахгүй

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байдаг оршуулгын газрын байршил, хэмжээг тогтоож, зарим оршуулгын газрыг хаах тухай тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд оруулан шийдвэрлүүллээ. Энэ тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт цаашид талийгаачдыг оршуулах газрууд нөөц талбайгүй болж, хаасан оршуулгын газруудын хил хязгаар, талбайн хэмжээ, хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоосон юм.
Цаашид нийслэлийн иргэд дараахь оршуулгын газруудад далд хэлбэрийн оршуулга үйлдэхийг хориглож байна.
1. ЧД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Далан давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газар /73.9 га/
2. БЗД 22-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан давааны оршуулгын газар /51.2 га/
3. ХУД 16-р хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаагийн буюу Нисэхийн оршуулгын газар /3.7 га/
4. БЗД 20-р хорооны нутаг дэвсгэрт Гачууртын Баяндөхөмд Мянган лантын оршуулгын газар /30.6 га/
5. БЗД 5-р хорооны нутаг дэвсгэрт Оросын оршуулгын газар /9 га/
6. СБД 17-р хорооны нутаг дэвсгэрт Японы оршуулгын газар /15.2 га/
Харин дараах газруудад өнөөдөртөө энгийн оршуулга үйлдэхийг зөвшөөрч байгаа юм. Энэ газарт талийгаачийг оршуулахдаа зохих журмын дагуу зөвшөөрөл авч гүйцэтгэнэ.
1. СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Нарангийн энгэрийн оршуулгын газар /297.3 га/ ,
2. Нарангийн энгэрт Исламын шашинтны оршуулгын газар /2.3 га/,
3. Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Алтан өлгийн оршуулгын газар 6.2 га,
4. ХУД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хорооллын оршуулгын газар /52.6/ ,
5. СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 361-ийн гармын баруун урд хэсэгт байрлах “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн-2” /50.2га/

0 Сэтгэгдэл