Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

53 ажлын байранд 233 оролцогч өрсөлдөв

Төрийн албаны мэргэш­лийн шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэ нь он гарснаас хойш хамгийн анхны шалгалтад 53 ажлын байрны төлөө 233 оролцогч өрсөлдсөн байна.

Төрийн албаны мэргэш­лийн шалгалтын хамгийн чухал хэсэг болох нэгдүгээр шатны шалгаруулалт буюу тестийн шалгалтад нийт оролцогчдын 24 хувь нь буюу 53 оролцогч тэнцсэн байна. Шалгалтын хамгийн их оноог цуглуулах боломжтой энэ шалтгалтын дүнгээс харахад ийнхүү хангалтгүй байгаа нь оролцогчид болоод залуучууд ном уншихгүй, хуулийн мэдлэггүй, шалгалтад бэлтгэл муутай оролцож байна хэмээн ажлын хэсгийнхэн хэлж байна.
Энэ удаагийн шалгалтын нэг онцлог нь оролцогчдод зориулан шалгалтыг нээлттэй ил тод хүргэх зарчмыг ба­римталж ажиллажээ. Тод­руулбал, шалгалтын өрөөг камер­­жуулж шалгалтын яв­цыг бусад иргэдэд хянах болом­жийг бүрдүүлж өгсөн юм.
Нэгдүгээр шатанд тэнцсэн оролцогчдоос хоёр болон гуравдугаар шатанд монгол хэлний шалгалт, ярилцлага авсан бөгөөд дүнг нэгтгэж өнөөдөр гаргах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан