Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны танхимд “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өдөрлөгт оролцож буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлээс мөнгө олох боломж, ногдол ашгийн мэдээ, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, брокерын болон төлбөр тооцооны данс нээх үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч байв .Тухайлбал "Таван толгой" төсөл хэрэгжээд эхэлбэл иргэд 1072 хувьцаагаа эзэмшиж, ногдол ашиг хүртэх боломжтой гэдгийг өдөрлөгийн үеэр албаныхан тодотголоо.
Түүнчлэн иргэд Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниас Засгийн газрын бондыг захиалан авснаар арилжааны банкинд хадгалуулснаас илүү ашиг олох боломжтойг мэргэжилтнүүд зөвлөж байв.
“Монголчууд бид хувьцаатай ажиллаж сураагүй учраас гадны хөрөнгө оруулалт татармагц хямардаг, гаднаас хараат эдийн засагтай болчихоод байна.Тиймээс хөрөнгө оруулалтыг гаднаас хүсэх бус дотооддоо өөрсдөө хийх хэрэгтэй" хэмээн “Ард" санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өдөрлөгийн үеэр онцолсон юм.