Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдэд анхааруулж байна

Иргэд, жолооч нарт хандан эрсдлээс урьдчилан сэргийлэх, дүрэм журмаа сахиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Нийслэлийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Тус анхааруулгад автомашин тээврийн хэрэгслийг жолоодож буй жолооч нар гэр бүл, үр хүүхэд ойр дотнынхондоо аюулгүйн бүсийг зүүлгэж хэвшүүлэх, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж зориулалтын суудал хэрэглэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, зориулалтын хамгаалах малгайгүй мотоцикл унахаас татгалзахыг сэрэмжлүүлжээ.

Дашрамд дурдахад он гарсаар тээврийн хэрэгслийн даац, норм, стандартыг зөрчиж зорчигч тээвэрлэсэн, согтуугаар  тээврийн хэрэгсэл жолоодож  явсан зөрчлүүд гарч хэд, хэдэн хүний амь нас  хохирсон тохиолдлууд гарсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан