Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбаатар: “Хаан гэр”-ийн галыг долоон ангийн найман тасаг, 120 хүн ажиллаж унтраалаа


“Туушин” зочид буудал, “Хаан гэр” ресторанд гарсан галын тухай Нийслэлийн онцгой байдлын орлогч дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Нэг хоногийн зайтай хоёр томоохон обьектэд гал гарч танай бие бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн ажиллалаа. Галын шалтгаан, хохирлын хэмжээг тодруулахаар ажиллаж байгаа байх?
-Тийм ээ, хоёул үйл­чилгээ­ний байгууллага, дээр нь  хэмжээний хувьд ч том учир галын шалтгааныг тод­руулахад багагүй хугацаа шаар­дагдах байх. Одоогоор цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, шинжээчид хэргийн газар үзлэг хийж байна.

-Он гарсаар галын дуудлага хэр байгаа вэ. Өнгөрсөн онтой харьцуулбал?
-Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа нийт 14 гал унтраах анги байгаагаас 10 нь хотын төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр анги он гарсаар 480 орчим галын дуудлага хүлээн аваад байна. Энэ болгонд аль ойр гал унраах анги дайчлагдан ажиллаж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад дуудлага арай өндөр хувьтай гарч байгаа.

“Хаан гэр” рестораны галыг тийм ч амар унтраачихаагүй. Үүнийг техникийн дутмаг байдлаас болсон гэх нь их байна?
-Техник тоног төхөөрөм­жийн тухайд бид 2013 онд Японоос 22 автомашин авсан. Үүнээс өмнө 2007 ирж байсан 17 машинтай нийлээд нийт 39 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна. Яг энэ бие бүрэлдэхүүнээр бол тоног төхөөрөмжийн хүрэлцээ харьцангуй боломжийн гэж үзэж болно. Нийт анги нэгтгэл, бие бүрэлдэхүүнтэй харьцуулахад 60 орчим хувь нь хангагдсан гэж үзэж байгаа. “Хаан гэр”-ийн галын тухайд сендвич хавтангаар барьсан тул тархац, галын голомт ихтэй байлаа. Мөн спиртийн төрлийн бараа бүтээгдэхүүн ихээр агуулж байсан нь гал унтраах ажил удаашрахад нөлөөлсөн. Гэсэн ч нийслэлийн хэмжээний долоон ангийн найман тасаг 120 хүний бүрэлдэхүүнтэй 10 цаг тасралтгүй ажиллаж байж унтраалаа. Өдөр 15:20 цагийн орчим дуудлага авч орой 20:00 цагийн орчим галыг намжаасан. Шөнийн 01:40 цагт бүрэн унтраасан.

-“Хаан гэр” рестораны галыг унтраахад усаар хангах албыг дайчилж байгаа харагдсан?
-Манай аврах, гал унтраах ангиуд галыг зөвхөн усаар унтрааж байгаа. Эрчээ авчихсан, тархац ихтэй галыг өндөр зарцуулалттай хошуугаар унтраадаг. Тийм болохоор ус их шаарддагддаг. Энэ усаа бид хамгийн ойрын буюу Зуун айлын гүний худгаас авдаг. Өвлийн цагт тухайн гал гарсан обьектын ойр орчмын гидрантуудыг ашиглах боломж хязгаарлагдмал байдаг. Төвийн усны шугам дээр байрласан учир нэг талаас түвэгтэй. Нэг хошуу секунд тутам долоон литр ус зарцуулна. Ингээд бодохоор арав гаруй хошуу асар их ус зарцуулна биз. Тийм учраас Нийслэлийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгасан усаар хангах албыг дайчилж, зөөврийн усан хангамжийн арван автомашиныг нэмж ажиллуулсан.

-Хоёр галын тохиолдолд хүний амь эрсдэж, эрүүл мэндээр хохирсон тохиолдол гараагүй байх?
-Яг гэмтэж бэртсэн хүн бол байхгүй. Харин манай алба хаагчдаас хөнгөн түлэгдсэн тохиолдол бий. Ер нь, томоохон хэмжээний гал гарахад гар хөлөө шалбалах, толгойгоо цохих ч юм уу хөнгөн бэртэл авах нь элбэг байдаг. Түүнээс өнгөрсөн хоёр галын тохиолдолд хүнд бэртэж гэмтсэн цаашлаад амь нас нь эрсдэлд орсон тохиолдол гарсангүй.

-“Туушин”-гийн тухайд?
-“Туушин” зочид буудлын утаажилтын бүс буюу 20-иос дээш давхарт байсан арван гадаадын иргэнийг аварч гаргасан. Подвалийн өрөөнөөс эхэлсэн галыг зочид буудлын гал унтраах систем ажиллаж азаар газар авахуулалгүй намжаасан юм билээ. Гэхдээ утаа ихтай байсан учир бүх давхраар явж шалгасан.
Ер нь, өндөр барилгад гарч буй галыг бид дотуур нь явж унтраахгүй бол гаднаас нь гарч хүчрэх техник манай улсад байхгүй. Бидний сунаж байгаа шат 12 давхраас дээш гарах боломжгүй. Тиймээс 12-оос дээш өндөр албан байгууллага, обьектууд дотуур усан хангамж, автомат дохиолол мэдрэгч зэргээ сайжруулж гал гарсан даруйд дангаар унтраах хүчин чадалтай болгох шаардлагатай байна.

0 Сэтгэгдэл
Avligachidyn barilgyg yahgaj untraasan yom be? shataagaad duusgahgui yasan yom be?
"Пээдгэр" Хүрэлсүхийн цэргүүдийн бодит байдал энэ. Жижигхэн обьектыг шатахад унтраах гэж хөгөө чирж, онигоо болж байна.
тэгээд юу юу бүрэн бүтэн аварч гаргаваааа Шатааж дуусгасан юм бишүүү
Хамгийн их уншсан