Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШТС-аас мөнгө дээрэмдсэн ах, дүү нарыг барьжээ

Нийслэлийн СХД-ийн 20 дугаар хорооны нутагт байрлах "МТ"-ын ШТС-аас мөнгө дээрэмдээд зугтсан этгээдийг өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд цагдаагийнхан гэмт этгээдүүдийг барьжээ.

ШТС-ын түгээгчдээс тухайн өдрийн орлого 4,8 сая төгрөгийг дээрэмдээд зугтсан этгээдүүдийг дуран бичлэгт үлдсэн дүрс, хурууны хээний үлдэцээр мөрдөн шалгаж, сэжиглэсэн залуу Т-ийн гэрт очиход нөхдүүд хамт байж байв. Тэд ах дүү нар байсан бөгөөд дээрэм хийснээ хүлээн зөвшөөрч, ажилгүй, цагаан сарын бэлтгэлд хэрэглэх мөнгө олох зорилгоор мөнгө дээрэмдсэн гэх анхны мэдүүлэг өгчээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 147.2-т зааснаар эрүү үүсгэн шалгаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан