Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жирэмсэн эхчүүд утсаараа ургийн мэдээлэл авна


“Монголын Ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-аас жирэмсэн эхчүүдэд зориулсан “Жирэмсэн эхийн хөтөч” гэх ухаалаг гар утасны программ танилцууллаа.

Уг программаас жирэмсэн эхийн өөрчлөлт, ургийн хөдөлгөөн, бойжилт, биеийн жингийн хяналт, мэргэжлийн эмч нарын зөвлөгөө зэрэг жирэмсэн эхийн  бүх мэдээллийг авах боломжтой.  Энэхүү программыг  үнэ төлбөргүйгээр Аррle-ын гар утас болон таблетнаас татаж авах боломжтой бөгөөд тун удахгүй Android төрлийн гар утаснаас ч татаж авах боломжтой болох аж.

Үүнийг ашиглаж хэвшсэнээр эх нярайн эндэгдлийг бууруулах, элдэв өвчлөлөөс сэргийлэх зэрэг олон давуу талтай гэдгийг Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б. Оюунханд, анагаах ухаанны доктор, эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Болорчимэг, анагаах ухааны магистр, клиникийн профессор Х.Цэцэгдэлгэр нар онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан