Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг үе үйл явдал

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нарын таван гишүүн парламентад сөрөг хүчний бүлэг байгуулах асуудлаар мэдээлэл хийнэ.

11: 00 цагт “LION TOWR”-т Баянгол дүүргээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зорилгоор жил бүрийн цагаан сарыг угтан зохион байгуулдаг “ Баянголд үйлдвэрлэв” ээлжит үзэсгэлэн худалдаа болно.

12:00 цагт "Монголын Хүнсний Худалдаа Эрхлэгчдийн Нэгдсэн Холбоо" ТББ-аас "Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл"-ийг эгүүлэн татахыг УИХ, Засгийн газраас шаардаж, "Архидалттай биш ажлын байртай тэмцэхээ болиоч" сэдвээр МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт Түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд Д.Вандандоржийн "Хобби-Ер бусын ертөнц" номын нээлт болно.

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойн хүрээнд

11:00 цагт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын "Ээдрээт цагийн бичээс" цахим номын нээлт Монголын Үндэсний музейд болно.

11:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль дээр Д Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлагууд болон Жанжны нэрэмжит хоёрдугаар сургуулийн захиргаа хамтран түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол зохион байгуулна.

12:00 цагт Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Чингисийн талбайд болно.

13:00 цагт Д.Сүхбаатар сурталчилагч О.Баатарын “Их жанжин Д.Сүхбаатарыг сурталчилсны 50 жил” үзэсгэлэнгийн нээлт Монголын Театрын музейд болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт “Эрүүл хүүхэд” ТББ-аас жирэмсэн эхийн хөтөч гар утасны программ зохиосон талаар мэдээлнэ.

12:45 цагт “Номтой нөхөрлөе” клубээс “Мулгуу бэлэгнээс ухаалаг бэлэг рүү” сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан