Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Оюунчимэг: Татвараа төл үгүй бол торгоно гэДЭГ дарамт амьдрал дээр их бий


Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ХIХ их хурал өчигдөр боллоо. Энэ хурлаар МҮХАҮТ-ын 2010-2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, түүнийг  шалгасан Хяналтын Зөвлөлийн тайланг хэлэлцсэн юм. Мөн МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ярилцлаа. Үүнээс гадна  МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагын сонгууль болно. Өөрөөр хэлбэл МҮХАҮТ-ын удирдах зөвлөл, тэргүүлэгчид, хяналтын зөвлөл, удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчийг сонгох юм. Ингээд хурлын үеэр МҮХАҮТ-ын орлогч дарга М.Оюунчимэгээс бизнес эрхлэх орчин нөхцөл, өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

-МХАҮТ-ын ХIХ их хурал болж байна. Цаашид хэрхэн ажиллах чиг төлөв байна вэ?
-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна. Иймд  Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн зөвлөл байгуулах болсон. Энэ зөвлөлд  танхимын  гишүүд,   бизнесүүдээ төлөөлж ул үндэстэй судал­гаанд  тулгуурласан үйл ажиллагаа үзүүлж хамтран ажиллана гэж найдаж байна. Худалдаа, аж үйлдвэрийн танхим бол гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага. Тэгээд гишүүн компаниуддаа  бодлогын өмгөөлөл үзүүлэх болон дэмжин урамшуулж  бизнесийг нь өсөн дэвжих өргөжин хөгжихөд туслах зорилготой.  МХАҮТ-ын гишүүн компаниуд  зөвхөн өөрийн бизнесээ  өмгөөлүүлж дэмжүүлэхээс гадна бусад гишүүнтэй хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжиж бие биенийхээ бүтээгдэхүүнийг хэрэглэж байж эдийн засгаа босгож хямралыг сөрнө. Тэгэхээр гишүүн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа их чухал юм. Танхим дээр сайн дураараа нэгдсэн 30 гаруй зөвлөл ажиллаж байна. Өнөөдөр нэг компани ганцаараа тулгамдсан асуудлаа шийдэх хэцүү.  Харин нийт салбараараа нэгдэж ажиллавал тулгамдсан асуудлаа шийдэж  үр дүнд хүрэх нь тодорхой юм. Иймд өнгөрсөн хугацаанд бие биенээ дэмжих талаар бид тодорхой ажил санаачилж хийлээ. Тухайлбал, Голомт банкны гишүүнчлэлийн карт бий болголоо. Ингээд одоо 100 гаруй компани өөрийн бараа үйлчилгээг бие биендээ хөнгөлөлттэй үнээр борлуулах болсон. Мөн импорт орлох ямар бараа бүтээгдэхүүн гарч байгааг нийтэд таниулахын тулд үзэсгэлэн худалдаа, сурталчилгаа хийхэд тус нэмэр болж байна.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж олон жил ярьж байна. Гэвч гарсан үр дүн төдийлөн харагдахгүй байгаа. Үүний шалтгаан юунд бий гэж та бодож байна вэ?
-Өнөөдөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байгаа ч бизнесийн орчин тийм ч таатай биш байна. Үйл ажиллагаа нь эхлээд байгаа компаниудаа дэмжсэн шиг дэмжээд хөл дээр нь босговол том нь жижгийгээ дээш татаад явах нөхцөл бүрдэнэ. Уул уурхайгаас бусад салбарын бизнес, хөрөнгө оруулалтаа дэмжинэ гэдэг. Тэгвэл  дотоодын түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэл хөгжүүлэх нь зүйтэй.

-Таны бодлоор дотоодын түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэл хэр хөгжиж байна вэ?
-Сүүлийн үед хүнд үйлдвэрлэл хөгжих суурь тавигдаж байна. Одоогоор төмөрлөгийн үйлдвэр байгуулж байгаа.  Бас барилгын материалын үйлдвэрлэлд шинэ, шинэ технологи нэвтэрч байгаа юм. Бид урд хөршөөс авдаг барилгын материалаа өөрсдөө үйлдвэрлэвэл манай эдийн засагт том эерэг өөрчлөлт авч ирнэ.  Иймд өөрсдөө шинэ технологи, үйлдвэрлэл нэвтрүүлж байгаа компаниудыг нэн тэргүүнд дэмжих ёстой. Ингэж чадвал богино хугацаанд хөгжих боломжтой.

-Манай улс  Ази тивдээ хамгийн бага татвар ногдуулдаг гэдэг. Гэтэл аливаа бизнес хөгжихөд татварын дарамт их гэх юм. Та бизнесийн гал тогоонд байж тэдний зовлон жаргалыг хамт мэдэрдэг хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Татварын орчин тийм ч сайн биш. Татварын хуулиудыг хооронд нь уялдуулах, өөрчлөх шаардлага бий. Бизнес эрхлэгчид өнөөдөр татварын дарамттай байна. Бүтээгдэхүүний борлуулалт тааруугаас болж татвараа хугацаанд нь төлж чадахгүй байгаа компани олон боллоо. Үүнээс гадна шилдэг татвар төлөгч гэсэн цол авч байсан компаниуд эдийн засгийн хүндрэлтэй байдал, валютын ханшийн хэлбэлзлээс маш их алдагдалд орж байна. Иймд эдгээр компанид төрийн дэмжлэг хэрэгтэй юм.  Гэтэл улсын төсөв бүрдэхгүй байхад татвараа төл үгүй бол торгоно гэдэг дарамт амьдрал дээр бий.  Тэгэхээр хүндрэлтэй үед нь дэмждэг, үйл ажиллагаа явуулах таатай орчин бүрдүүлж өгдөг төр засаг байвал бизнес эрхлэгчид өөрсдийгөө болоод улсаа хөгжүүлж чадна.

-Төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна гэлээ. Тэгэхээр яг ямар дэмжлэг бизнес эрхлэхэд хэрэгтэй байна вэ. Үүнийг тодруулж өгөөч?
-Бизнес эрхлэгчид төр засгаас нэг л зүйл хүсдэг. Тэр нь бидний үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчинг таатай болгоод өгөөч л гэсэн хүсэл юм. Амьдралд нийцсэн таатай орчин бүрдсэн хууль эрх зүй, бодлого шийдвэр хараахан гарахгүй байна. Манай төр засгаас гаргаж буй хууль тогтоомж сайжирч батлагдсан ч  бусад хуультайгаа  уялдаа холбоо муу  байдаг. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийнхээ ажил хийх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай. Татварын багц хуулийн өөрчлөлтийг бизнесийнхэн хүлээж байна. Тухайлбал, бизнес эрхлэгч татварын хөнгөлөлт үзүүлье, НӨАТ-ын босгыг өндөрсгөх, бүгд НӨАТ төлөгч байх гээд янз бүрийн санал гаргаж байгаа. Үүнийг нь МҮХАҮ-ийн танхим дээр нэгтгэж бодлого боловсруулагчдад өгдөг. Уг нь бизнес эрхлэгчид ямар хууль, дүрэм, журам хаана болж байгаа, болохгүйг нь сайн мэддэг. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсч болж бүтэхгүй байгаа зүйлийг нь засч залруулах хэрэгтэй юм. Дээр нь төрийн байгууллагууд маш олон лиценз олгодог, бизнес хийдэг асуудал нь хүнд суртал, авлига цэгцлэх үндэс болдог. Иймд тэр олон лиценз тусгай зөөвшлийн зарчмыг нь хүчингүй болгох, цөөлөх арга хэмжээ авах учиртай. Төр хувийн хэвшил хамтарч байж л эдийн засгийн найдвартай тогтолцоо бүрдүүлнэ.  

0 Сэтгэгдэл
huulind tailan tushaah hugatsaa tatvaraa tuluh hugatsaa, hugatsaa hetersen bol torguuli aldangiin buh zaalt ni bgaa. Deerees tuluvluguu ugdug teriigee biyeluuleh ni ajiltanii uureg bdag, huuli heregjuuleh ni bas uureg ni. Huuliig heregjuulehiig daramt meteer havtgairuulj oilguulj bna ene bas neg taldaa buruu. Uil ajillagaa ni heviin yavj bgaa hernee tatvaraa tulduggui gazar bas ih bdag tiim gazruudad arga hemjeegii ni avahgui uur yaah yum be. Baitsaagchiin ajliig ni hiij bj l oilgoh bh. Ter uramshuulliig tatvariin niit baitsaagch nar avsan gej bodohgui bna.
ёстой нэг хийсэн ажилгүй хэдэн наймаачид дагуулж үзэсгэлэн нэртэй газар очиж дамлан худалдаа хийдэг хэдэн нөхдийн байгууллага байгаам даа. эх оронд үйлдвэрлэл хөгжиж чадахгүй байгаа нь наад хэдэн ах дүү хамаатан садандаа үйлчилдэг байгууллагаас болж байгаа. бараг л хэрэггүй нэг байгууллага гэдэг чинь энэ л байгаа юм даа.
Замбараагүй баахан торгууль тавьдаг. Тэгээд тэрнийх нь тал нь байцаагчийн кармаанд ороод тал нь улсад төлөгддөг байх.
Хамгийн их уншсан