Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ууганбаяр: Интерактив компани нь улс орныг хамарсан, мэдээллийн системийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд дагнан ажиллаж эхэлсэн

Интерактив компанийн захирал Б.Ууганбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу, компанийнхаа талаар товч танилцуулгаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
-За тэгье. Юуны өмнө ASSA сэтгүүлийн эрхэм уншигчидынхаа амрыг эрэн мэндчилье. Интерактив компани нь анх 1996 онд анх байгуулагдаж, нягтлан бодох бүртгэлийн програм хангамж боловсруулах чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 он хүртэл төрөл бүрийн бизнесийн програм хангамж боловсруулж ирсэн. 2008 оноос компани хоёр салж, өмнө нь хөгжүүлж ирсэн бизнесийн систем, харилцагчдаа IBI хэмээх  компани байгуулан шилжүүлж өгсөн бөгөөд өмнөх 10 гаруй жилд хуримтлуулсан туршлага, чадварлаг мэргэжилтнүүдийнхээ ур чадвар, бүтээлч хандлага дээрээ суурилан Интерактив компани нь улс орныг хамарсан, мэдээллийн системийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд дагнан ажиллаж эхэлсэн юм.

-Ямар төслүүдийг хийж гүйцэт­гэсэн тухайгаа товч танилцуулах уу?   
-Бидний хэрэгжүүлсэн мэдээллийн систем, програм хангамжийн томоохон төс­лүүд нь ихэвчлэн цахим засгийн чиг­лэ­лээр төслүүд бөгөөд  эдгээрээс дурдвал
• Иргэний шинэчилсэн бүртгэл, хурууны   хээний үндэсний сан байгуулах төсөл
• Бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцооны   зөвлөх үйлчилгээ
• Цахим татварын онлайн систем
• Автоматжуулсан сонгуулийн систем
• Үндэсний малын бүртгэлийн систем
• Иргэний болон Захиргааны хэргийн бүртгэл, хөдөлгөөний онлайн систем
• Иргэний бүртгэлийн онлайн систем
• Нийгмийн халамжийн онлайн систем
• Зээлийн мэдээллийн сан төсөл зэрэг   төслүүдийг амжилттай хийж, гүйцэтгээд   байна.

-Үнэхээр чухал, хариуцлагатай олон төслүүдийг хэрэгжүүлжээ. Эдгээр төслүүдийг амжилттай хэрэг­жүүлэхэд сайн инженер, прог­рамистууд гол үүрэг гүйцэтгэх үү?   
-Энэ төрлийн төслүүдийг хийж гүйцэтгэхэд технологийн чадавхиас илүүтэйгээр Засгийн газрын болоод салбарын бодлого төлөвлөлт, стратеги зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт, бизнес процесс ре-инженеринг, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам болоод салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, олон улсын тэргүүн туршлагын талаар гүнзгий ойлголттой байхыг шаарддаг. Иймээс сайн програмистуудаас гадна Төслийн удирдлага, Бизнес анализ, Чанарын удирдлага, Стратегийн удирдлага, Домайн мэдлэг зэрэг олон чиглэлийн мэргэжилтнүүдийн нягт хамтын ажиллагаа, сайтар зохион байгуулсан төслийн удирдлага, өндөр гүйцэтгэлийн үр дүнд төсөл амжилттай хэрэгждэг.

-Програм хангамж боловсруулна гэхээр бөөн тоо, код, кодчлол, супер програмист гэж төсөөлдөг маань тэгэхээр арай өөр байдлаар хийгддэг байх нь ээ?
-Энэ нь ямар төрлийн програм хангамж боловсруулж байна вэ гэдгээс хамаар­даг л да. Хэрвээ системийн эсвэл мобайл ч юм уу, веб сайт боловсруулах зэрэг ажлуудыг бол програмистууд суугаад хийх боломжтой.  Харин Enterprise, ERP төрлийн буюу том байгууллагын цогц мэдээллийн системүүдийг бол нарийн зохион байгуулсан үйлдвэрлэлийн процессын дагуу өмнө дурдсанчлан олон чиглэлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон баг хийж гүйцэтгэдэг.

-Үйлдвэрлэлийн процесс гэдгийг бага зэрэг дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч?
-Том хэмжээний програм хангамж, мэдээллийн систем боловсруулах нь уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процесстой төстэй шат дамжлагаар явагддаг. Үүнд,
Төслийн төлөвлөгөө боловсруулах, Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, өнөөгийн нөхцөл байдлын судалгаа хийх, тулгамдаж буй бэрхшээл болон шийдвэрлэх арга зам, хэрэгжүүлэх стратегиа тодорхойлох, системийн загвар дизайн боловсруулах, кодчлох, тестлэх, сургалт, нэвтрүүлэлт болон тогтвортой хөгжлийг хангах зэрэг үе шатуудыг зайлшгүй хийж гүйцэтгэдэг. 
 
-Тэгвэл Бизнесийн байгуулла­гуудад тулгамдаж байгаа Бор­луу­лалтын, Хангамжийн, Үйлдвэр­лэлийн, Агуулахын, Хүний нөөцийн зэрэг олон асуудлуудыг дээрх байдлаар шийдэж болох уу?
Тэгэлгүй яахав. Орчин үед бизнесийн байгууллагууд хурдацтай хөгжиж өргө­жихийн хирээр бизнесээ оновчтой удир­дахад мэдээллийн технологи, програм хангамжийн хэрэгцээ шаардлага өн­дөр­сөж байна. Бизнесийн томоохон байгуул­лагад  дээрх төрлийн програм хангамжуудыг нэвтрүүлэх нь технологийн гэхээсээ бизнес процессын оновчтой зохион байгуулалт, өөрчлөлтийн удирд­­лага, төлөвлөлт, гүйцэтгэлийн KPI,  бү­тэц зохион байгуулалт, ажил үүр­гийн ху­ваа­рилалт зэрэг өргөн хүрээг хамар­сан төсөл хэрэгжүүлэх асуудал болон хувирсан. 10 жил ERP програм хангамж ашигласан боловч өнгөрснөө эргэж харахаас өөр давуу тал бий болгож чадсангүй гэх бизнесийн томоохон байгууллагууд олон байна.

-Иймэрхүү хүндрэлтэй тулгарч байгаа байгууллагуудад ямар гарц санал болгох вэ, танай компани хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Тухайн байгууллага бизнесийнхээ эрхэм зорилго, зорилт, стратегийг ам­жилт­­тай хэрэгжүүлэхийн тулд мэ­дээл­­лийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлж, суурьшуулах, ашиглах, тогтвортой хөгжлийг хангах талаар тодорхой бодлоготой байх нь их чухал. Ингэж чадаагүй програмууд, өгөгдлүүд, давхардсан эсвэл уялдаа холбоос муутай үйл ажиллагаа, үргүй зардал, хэлтэс нэгж, албан тушаалтнуудын үл ойлголцол зэрэг шинж тэмдэгүүд байгууллага дээр байнга илэрч байдаг.
Интерактив компани нь 2012 онд чанарын удирдлагын ISO9001:2008 стандартыг нэвтрүүлсэн бөгөөд сүүлийн 18 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага, арга зүй, бизнесийн олон салбар дахь домайн мэдлэг дээрээ суурьлан орчин үеийн бизнесийн удирдлагын Veritech ERP онлайн системийг боловсруулж, бизнесийн байгууллагуудад нэвтрүүлж байна.

-Veritech ERP системийг нэвт­рүүлснээр ямар үр дүн гарах вэ?
-Ер нь ERP систем нэвтрүүлэх нь байгууллага дээр маш олон өөрчлөлтийг бий болгодог. Энэ өөрчлөлтөд байгууллагын нийт ажилтнууд, албан тушаалтнууд бэлтгэгдсэн байх нь чухал. ERP систем нэвтрүүлэх нь ямар нэг програм хангамж худалдаж аваад ашиглаад явна гэдгээс огт өөр ойлголт шүү гэдгийг сайн анхаарах хэрэгтэй.
Veritech ERP системийг нэвтрүүлс­нээр байгууллагын стратеги төлөвлөлтөөс эхлээд борлуулалт, үйлдвэрлэл, агуулах, ханган нийлүүлэлтийн г.м бүхий л шатны үйл ажиллагаа өөр хоорондоо уялдан ажиллах бөгөөд нэгдмэл нэг байгууллага гэдгээ компанийн бүхий л түвшинд мэдэрч эхэлнэ. Цаашлаад үйл ажиллагааны доголдол, дутагдлыг илрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, оновч­той төлөвлөх, зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг бууруулах, чанарыг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх олон боломжууд нээгдэнэ гэж ойлгож болно.

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Энэ талаар нэмэлт мэдээллийг хаанаас авч болох вэ?
-Veritech ERP системийн талаарх мэдээллийг www.veritech.mn сайт болон 89113050, 88101565 утсаар холбогдох боломжтой байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан