Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хямралаас гарах гарц хэрэглэгч танаас шалтгаална


Эдийн засаг хямарч байна. Хямралаас гарах, хямрахгүй байх гарц боломж нь үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх явдал юм. Сүүлийн жилүүдэд өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгож буй. Гэвч энэ зээл эзэддээ хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл дагуулсаар ирсэн. Тухайлбал, 100 үйлдвэрлэгч зээл авах төсөл бичиж үйлдвэрлэлээ танилцуулсан ч дөнгөж 40-50 нь хүссэн зээлээ авдаг гэдэг. Мөн хүссэн зээлийн мөнгөн дүнгийн 30-40 хувь нь танагдаж олгож буй гомдол ч гардаг. Гэсэн хэдий ч үйлдвэрлэл хөгжиж байна. Даавуун оймс, орчин үеийн хийц загвартай гутал, нэхий дээл гээд хувцсаа хийдэг болж. Одоо дөнгөж хөл дээрээ босч ядаж байгаа жижиг үйлдвэрүүдэд борлуулалт гэдэг асуудал тулгамдаж байгаа юм. Монголд үйлдвэрлэв шошготой бараа бүтээгдэхүүний борлуулалтад  тухайн аж ахуйн нэгж хоршоо, хэрэглэгчид, төр засгийн дэмжлэг гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Эдийн засгийн энэ хямрлын үед бүтээгдэхүүний борлуулалт 20-30 хувиар муудлаа гэж үйлдвэрлэгчид ярьж байна. Жишээлбэл,  “Өвсний навч” хоршооны дарга С.Наранцогт “Манай хоршооны борлуулалт нэг их муудаагүй. Гэвч нийслэлийн өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэгчдийн 60-70 хувийнх нь борлуулалт муудсан гэсэн судалгаа бий. Би бизнесээ “Soni” өнгөт зурагт, цагаан утсаа ломбардад тавиад  эхлэж байв. Төр засгаас өнөөдөр хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлж үйлдвэрлэлээ өргөтгөх боломж олгож байна. Заримд нь энэ зээл хүрэлцэхгүй байгаа ч нэг үеэ бодоход үйлдвэрлэл хөгжиж, сэргэж байгаа юм. Одоо манай хэрэглэгчид дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж тэднийхээ бараа бүтээгдэхүүнийг худалдан авч байгаасай гэж хүсч байна. Нэг жишээ дурдахад 100 хүний нэг нь л Монголд үйлдвэрлэсэн оймс өмсдөг гэдэг. Тэгэхээр үйлдвэрлэгчдэдээ урам өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн үйлдвэрлэгчид ч гэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчилах, хэрэглэгчдэд таниулах арга хэмжээ авах ёстой. Ер нь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлээд хөгжсөн улс байхгүй. Үүний том жишээ нь Хойд Солонгос. Одоо манай төр засаг бодлогоор анхаарч байж үндэсний томоохон үйлдвэрүүдтэй болох ёстой. Тэгээд бүтээгдэхүүнээ экспортолж байж хөгжилд хүрнэ” гэсэн юм.
Манай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй тул хэрэглэгчид импортын хямдыг нь сонгодог гэдэг. Тэгвэл Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн гутал үйлдвэрлэгч н.Батболд ”Би ах эгч нарынхаа гутлын үйлдвэрт 10 жил ажилласан. Тэгэхдээ орчин үеийн загварын гадаадын ганган гутлаас дутахгүй гутал үйлдвэрлэхийг хүсч ирсэн юм. Иймд  өнгөрсөн жилээс өөрийн үйлдвэрлэлээ эхэллээ. Манай дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гэсэн ойлголт хэрэглэгчдэд байдаг. Энэ нь бидэнд сурталчилгаа, бүтээгдэхүүнийхээ үнэ чанарыг таниулж чадаагүйн илэрхийлэл. Гэвч бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чанартай, үнэ нь ч боломжийн. Тухайлбал, Эрээнд үйлдвэрлэсэн хиймэл арьсан гутал барааны зах дээр 70, 80 орчим мянган төгрөгийн үнэтэй байна. Бас бидний брэнд гэж нэрлээд импортолдог цэвэр арьсан гутал 700-800 ам.доллар байдаг. Тэгвэл бидний үйлдвэрлэж буй гадаадын брэндээс дутахгүй адил чанар, загвартай цэвэр арьсан гутал 100-150 мянган төгрөгийн үнэтэй” гэж хариулж байна. 

Өнөөдөр гутал үйлдвэрлэгчид  бүтээгдэхүүний материалыг урд хөршөөс авч буй. Учир нь манай арьс шир боловсруулах технологи тааруу байдаг аж. Иймд арьс нь өнгө үзэмж муу боловсруулалт тааруу байдаг гэнэ. Тэгээд ч арьс, шир бүрэн боловсруулдаг үйлдвэр хуруу дарам тоотой юм. Ингээд үйлдвэрлэлийн түүхий эдээ импортоор авдаг тул бүтээгдэхүүний үнэ өртөг өндөр гардаг аж. Бүтээгдэхүүний үнэ өртөгт  ажлын хөлс бас орно. Гутал үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар нэг гутал хийхэд  дунджаар 25 мянган төгрөгийн зардал  гардаг гэнэ. Үүнд гутал уллах ажлын хөлс 15 мянга, хоол, унаа, цахилгаан гээд зардал багтана.
Эцэст нь хэлэхэд уншигч та өөрийн өмсч буй хувцас, гэр, албан тасалгааны тавилга, хүнсний бүтээгдэхүүнээс өгсүүлээд хэрэглэж буй зүйлсээ нэг ажаарай. Хэд нь дотоодын үйлдвэрийнх байна вэ гэдгийг  тогтоож өөртөө дүгнэлт хийгээд үзээрэй. Хямралаас гарах гарц нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжих явдал гэдгийг анхаарах учиртай юм.  

0 Сэтгэгдэл
zeel bankni tanil talaaraa amanai nz bairaa zarj delguur abad baraani mungugui uldeed bankni hund abilaga ugch bj zeel abch bna enig taslan zogsoomoor bna ....uuruur yaj amidrahuu ard tumen tyildaj bna
unen heljee
bitgii ***** malnuud dampuuruuldag tegeed buruutan ard tumen bolj bain uu
Хулгайчууд одоо юу хуцаад байгаа юм бэ. Төр засгийн дээр байгаа нөхдүүд л улс орныг дампууруулж байгаа нь тодорхой. Одоо тэр заваарсан юм аа ард түмэнрүү чихэх гээд байгаа юм уу. Жижиг дунд үйлдвэрлэлд тендер зарлаж зээл гээд өгөөд байгаа чинь та нарын танил хамсаатнууд ихэнхийг нь авч байгаа гэж мурийцсан ч бэлэн байна. Банкинд бүх мөнгөө өгөөд банк 1,5 хувиас илүү гаргахгүй зээл өг гэхэд л гараанаас 1 түвшинд гарна. Та нарын булхай ч орохгүй явчих юм. Танил тал ах дүүдээ зээл авч өгөх гээд л тэнэг юм зохиож байгаа шүү дээ. Мөнгөгүй хүмүүс худалдан авалт хийдэггүй юм.Улс орон чинь сүйрэн өнхрөөд байна
unen heljee
Хамгийн их уншсан