Геологийн төв лаборатори ажилтнаа олноор нь ажлаас халж, цалингаа хугацаанд нь олгож чадахгүй байна хэмээн эх сурвалж өгүүллээ.
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн ажилтнуудаа "Байгууллагад учирч буй санхүү эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан ажилтны тоог цөөлөх зайлшгүй шаардлага үүссэн" гэсэн шалтгаар цомхотгосоор 10 дугаар сар гэхэд 25 ажилтныг ажлаас нь халсан шийдвэр гарчээ. Учир нь даргыг сольсноос хойш энэхүү халаа сэлгээ даамжирсаар өнөөдрийг хүрсэн аж. Ажилтан албан хаагчид аргаа барахдаа УУЯ, Төрийн өмчийн хороонд өргөдөл гаргаснаар өчигдөр дээрх газруудаас хурал хийжээ. Гэвч асуудал бахь байдгаараа үлдсэн аж. Иймд дахин холбогдох газруудаас шалгалт хийж, хохирсон ажилтан албан хаагчдын гомдлыг барагдуулах, удирдлагын тогтвортой асуудлыг хөндөж ярих нь зүйтэй гэдгийг Геологийн төв лабораторийнхан ярьж байна.
montsame.mn