Ойрхи Дорнодод болж байгаа зэвсэгт мөргөлдөөн, АНУ-аас бусад бүс нутагт уламжлалт бус аргаар гарын тос олборлохтой холбоотой ээдрээ, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ зэргийг АНУ-д өрнөж байгаа занарын давалгаанаас болж орхигуудлж болохгүйг ОУЭХА анхааруулж байна.
ОУЭХА буюу Олон улсын эрчим хүчний агентлаг нь жил болгон гаргадаг "Дэлхийн эрчим хүчний хэтийн төлөв" илтгэлдээ "Дэлхийн эрчим хүчний систем нь өөрт нь хүлээлгэж байгаа найдвар хүлээлтийг хэрэгжүүлж чадахгүй байлд одооноос орох эрсдэлтэй болоод байна. Дэлхийн газрын тосны зах зээл дээр ойрын ирээдүйд богино хугацаанд нийлүүлэлт илүүдэх хандлагатай байгаа гэдгээр цөөн тооны нийлүүлэгчдээс илүүтэй хамааралтай болж байгаагаас үүдэн алс ирээдүйд тулгарах ээдрээ бэрхшээлийг далдлах ёсгүй" гэжээ.
Эрэлт өснө
Юуны өмнө дэлхийн газрын тосны эрэлт ирээдүйд эрс нэмэгдэнэ. 2013 онд хоногт 90 сая баррель байсан эрэлт 2040 он гэхэд 104 сая баррель хүүрнэ. Хөгжиж байгааг орнуудын тээврийн шатахуун ба газрын тосны боловсруулалтын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх нь эрэлт өсөх гол нөхцөл болно.
Энэхүү өсөн нэмэгдсэн эрэлтийн хангаж шавхагдсан орд газруудын орыг залгуулахын тулд 2030 он гэхэд 900 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Учир нь, газрын тосны компаниуд Канадын газрын тостой элснээс эхлээд Бразилийн эрэг орчмын далайн гүн усны дор оршин орд газар хүртэл янз бүрийн нөхцөлд газрын тосыг олборлож байгаа.
АНУ-ын Техас, Хойд Дакота мужуудад занарт орд газруудын олборлолт хийж эхэлсний хүчин тус улсын олборлолт сүүийн 40 жилийн хамгийн өндөр хэмжээнд хүрчний ачаар энэ жил уламжлалт жишиг газрын тосны үнэ огцом унасан.Үүний үр дүнд газрын тос олборлогч компаниуд үнийн бууралтаас орлогоо хамгаалахыг хичээж эхэлснээр цаашид дэлхийн хэмжээнд газрын тосны аж үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх шаардлагыг эргэлзээтэй болгосон. Өөрөөр хэлбэл шинэ орд газар хайх, нээх, олборлолт эхлэхтэй холбоотой асар их зардлыг нөхөж чадахгүй байх эрсдэл өндөр болсон.
Цаашид ийнхүү хямд үнийн эрсдлээс болж шинэ орд газар нээж, олборлолт эхлүүлэхгүй яваад байвал 30 жилийн дараа өдрийн хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч магадгүй гэсэн үг.
Ямаршуу нөхцөлд шинэ орд газар нээж, олборлож байгаагийн жишээ нь Канадын газрын тостой элсний олборлолт. Газрын тостой элснээс олборлолт хийх нь зардал хамгийн өндөр байдаг онцлогтой тул энд олборлолтын хэмжээ буурах нь илэрхий болсон.
ОУЭХА-ийн тооцоогоор элснээс олборлолт хийж байгаа нийт төслийн 25 орчим хувь нь үнийн бууралтаас болж хаагдах дээрээ тулаад байгаа. Норвегийн "Statoil", Францын "Total" компаниуд элснээс олборлолт хийх төслүүдээ энэ жилдээ хэрэгжүүлэхгүй хойш тавихаар болов.
Үүнээс гадны Бразилийн эрэг орчмын гүн усан дор байрласан орд газраас олборлолт явуулах нь зардал ихтэй, техникийн хувьд бэрхшээлтэй байдаг тул хөрөнгө оруулалтын дутагдлаас болж зогсож болзошгүй.
Дээр нь АНУ-тай адил занарын давалгааг бусад улсад давтахад янз бүрийн бэрхшээл тулгарч байгааг энэ илтгэлд дурджээ. Хэвтээ өрөмдлөгө явуулах технологи АНУ-аас бусад улсад өргөн хэрэглэгдэхгүй байгаагийн шалтгааны дотор газрын тос ба шатдаг хийн салбарын дэд бүтэц байхгүй, байгаль хамгаалагчдын зүгээс хэвтээ өрөмдлөгө хийж судлын гидро тэсэлгээ хийх технологийг байгаль хамгаалагчид эсэргүүцэж байгаа явдал гэж нэрлэжээ.
Өнгөрсөн сард занарын газрын тосны олборлолт явуулдаг "Royal Dutch Shell"-ээс эхлээд "ConocoPhillips" хүртэл олон компани газрын тосны үнэ буурч байгаа үел ашигтай байдлаа алдахгүйн тулд үндсэн зардлаа бууруулахаар шийдсэнээ мэдэгдсэн.
Ирээдүйд газрын тосны хомсдол үүсэх эрсдлийг нэмэгдэхэд нөлөөлж байгаа өөр нэг хүчин зүйл нь одоогийн дэлхийн улс төрийн байдал. Тухайлбал, ОХУ-ыг шинэ технологи ба хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжийг хязгаарлсан хориг арга хэмжээ нь газрын тосны дэлхийн хамгийн том экспортлогч болох Оросоос хийгддэг нийлүүлэлтийг аюулгүй байдлын талаар түгшүүр төрүүлэхэд хүргэсэн.
Гэхдээ дэлхийн хэмжээнд газрын тосны нийлүүлэлт хамгийн ихээр аюул учруулж байгаа зүйл нь Ирак дахь нөхцөл байдал гэдгийг тус илтгэлд онцолжээ. Ойрхи Дорнодод 1970-д оноос хойш хэзээ ч ийм түгшүүртэй байдал үүсч байсангүй. Гэтэл газрын тосны импортлогчид нь хямд үнэтэй газрын тосны үндсэн эх үүсвэр болсон энэ бүс нутгаас дэндүү хамааралтай.
Гэтэл 2040 он гэхэд олон улсын зах зээл дээр зарагдах газрын тосны гурван баррель тутмын хоёрыг нь Азийн орнууд импортлох болно гэж ОУЭХА үзсэн байна. Ийм нөхцөлд улс төрийн хувьд тогтворгүй, зэвсэгт мөргөлдөөн тасрахгүй байгаа бүс нутгаас олборлож байгаа газрын тосноос Азийн орнууд хэт хамааралтай байгаа нь ихээхэн түгшүүр төрүүлж байгааг ОУЭХА илтгэлдээ дурджээ.
ОУЭХА буюу Олон улсын эрчим хүчний агентлаг нь Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын хүрээнд байгуулагдсан бие даасан олон улсын байгууллага. 1973-1974 оны газрын тосны хямралын дараагаар Парис хотноо 1974 онд байгуулагдсан.Газрын тос олборлогч орнуудын байгууллага болох ОПЕК-ийн үйл ажиллагаанаас гарах үр дагаварыг саармагжуулахын тулд АНУ-ын санаачлагаар байгуулсан.
Дэлхийн эрчим хүчний эх үүсвэр ба эрчим хүчний үйлчилгээний нийлүүлэлт ба эрэлтийн бүтцийн боловсронгуй болгох хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн гол зорилготой.Гэхдээ бодит байдал дээр газрын тос импортлогч орнуудын эрх ашгийг хамгаалдаг.
Тус байгууллагаас жил болгон гаргадаг дэлхийн эрчим хүчний тухайн үеийн ба хэтийн төлөвийн тайлан ямагт олны анхаарлын төвд байдаг.
Тус байгууллагад Австрали, Австри, Бельги, Их Британи, Унгар, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Канад, Люксембург, Нидерланд, Шинэ Зеланд, Норвег, Польш, Португаль, Словак, АНУ, Турк, Финлянд, Франц, Чех, Швейцарь, Швед, Эстон, Өмнөд Солонгос, Япония гэсэн 29 гишүүнтэй.
ОУЭХА-ийн гишүүн орнууд 90 хоногт импортлон авдгаас багагүй хэмжээний газрын тосны нөөцтэй байх үүрэгтэй.