Энэ оны эхний таван сарын байдлаар банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 98.3 хувиар (305.4 тэрбум) өсч, эдийн засгийн хямралын улмаас иргэд, аж ахуй нэгжүүд зээлээ төлж чадахгүй байгааг илтгэж байсан. Тэгвэл үүнээс таван сарын дараа буюу аравдугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.8 их наяд төгрөгт хүрчээ. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 281.1 тэрбумаар өсч, 450.6 тэрбумд хүрээд байна.
Энэхүү хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.5 хувийг эзэлж буй юм.
Харин чанаргүй зээлийн хэмжээг банкны системийн хэмжээгээр харвал өнгөрсөн сарын байдлаар 606.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 45.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.