Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Богд хааны ордон музей туульс хайлах өргөөтэй болов

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Монгол тууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс “Хаан туульс, туулийн өргөө”-г нээх ёслолын ажиллагаа өчигдөр Богд хааны ордон музейд болов.  

Тус өргөөний жаврыг үргээж Төрийн хан хуурч Ц.Цэдэндорж өргөөний мялаалгын ерөөл хайрлалаа. Тус өргөө гэрийг Богд хааны музейн өмчөөс, гэрийн эдлэл хэрэглэл, тоног төхөөрөмжийг яамны төсвөөс гаргажээ. Ингэснээр өвөг дээдсээс уламжилж ирсэн тууль, цуурын шавь сургалтын байнгын орчин болж буй юм.   

Монгол тууль бол монголчуудын эх байгалиа хамгаалах, нутаг ус, улмаар улс үндэстнийхээ түүх бахархлыг ам дамжуулан хүүрнэж, хойч үеэ хүмүүжүүлэн төлөвшүүлж ирсэн нандин өв соёлын нэг юм. Энэхүү өвийг сэргээн, уламжлуулахад Хаан туульсын өргөө чухал ач холбогдолтой гэж албаныхан хэлж байлаа.

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, "Монголчууд бид энэ гайхалтай соёлын өвийг өвлөн уламжилж ирэхдээ Монгол гэрт хайлсаар иржээ. Өмнө нь биет бус соёлын өвийг тээж яваа, өвлөн уламжлуулж яваа, шавилан сургах сургалтыг өндөр хэмжээнд өвлөн уламжилсан тэдгээр хүмүүстэйгээ чуулга уулзалтыг удаа дараа зохион байгууллаа. Хурлаар туульчид, цуурчид шавь сургалт зохион байгуулах орчин байхгүй байна гэсэн саналыг тавьсан. Тиймээс үлгэр туулиа хайлах язгуур орчин бий болгохыг зорилоо. Энэ өргөөнөөс олон сайхан туульчид төрөн гараасай. Мөн Монголын өнцөг булан бүрт цуур, морин хуур, тууль зэрэг язгуур урлагийг хамгаалах хөгжүүлэх олон, олон өргөө бий болоосой гэж ерөөе" гэв. Туульч А.Балдандорж хэлэхдээ, "Хэдэн зууны турш монголчууд өргөө цагаан гэртээ үр хүүхдүүдээ тойруулан суулгаж үлгэр туулиа хайлсаар ирсэн. Туульд баатарлаг зүйлсийн тухай өгүүлдэг. Үргэлж хүний дотоод сэтгэлийг хөнддөг учир тууль сонсож өссөн хүүхэд гайхалтай хүмүүжлийг олж авдаг. Тууль бол Монголын уран зохиолын бүх төрлийг багтаасан гайхалтай язгуур урлаг юм. Тиймээс хүүхдүүдийг Хаан туульсын өргөө гэртээ ирж туульч болоорой гэж уриалж байна" гэв.

Нээлтийн ажиллагаанд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат нар оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан