Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Нацист Германы жинхэнэ “арий” хүүхдийн жишээ нь еврей байжээ

Нацист герман еврейчүүдийг арьсны өнгөөр ялгаварлан үзэн ядаж, арий үндэстэн дэлхийд ноёлно хэмээн сурталдаж байх үедээ жинхэнэ арий үндэстний хүүхэд хэмээн загвар болгож байсан хүүхэд нь еврей гаралтай нэгэн байсныг өнөөдөр 80 настай эмэгтэй өөрөө илчиллээ.
Америкийн иргэн химич профессор Хесси Тафтын хүүхэд цагийн зургийг нацистууд энэ бол жинхэнэ арий үндэстний жишээ хэмээн суртал нэвтрүүлэгтээ ашиглаж байжээ. Еврей гаралтай Хесси хатагтай саяхан Израиль дахь холокостын дурсгалын цогцолбор музейд өөрийнх нь 6 сартай үеийн зургийг гадар дээрээ хэвлэсэн сэтгүүлийг өгч учрыг тайлбарласан байна.

“Өнөөдөр бол үүнийг хараад инээж л байна. Хэрэв 80 жилийн өмнө энэ тухай нацистууд мэдсэн бол би өнөөдөр амьд байхгүй ч байсан байх” гэж Хессийн хэлснийг хэвлэлүүд иш татжээ.
Охины аав ээж Яков, Полина хоёр Латвиас Герман руу 1928 онд цагаачилжээ. Тэд авьяаслаг дуучид байсан болохоор сонгодог хөгжмийн талаар ахих гэж Берлинийг зорьсон нь тэр гэнэ. Удалгүй Яковыг еврей хэмээн дуурийн театраас халлаа.
Хесси охиныг зургаан сартай байхад 1935 оноос Германд еврейн эсрэг хөтөлбөр эхэлж, яг энэ үеэр Полина охиноо берлиний нэртэй гэрэл зурагчин Ганс Баллинд аваачиж зургийг нь татуулсан байна.
Гэтэл хэсэг хугацааны дараа охины нь зураг нацист сэтгүүлийн гадар дээр гарчихсан байхыг олж үзжээ.
“Ээж гэрэл зурагчин дээр очиж яагаад өөрийн нь зөвшөөрөлгүйгээр зургийг нь сэтгүүлд өгсөн юм бэ гэж асууж. Гэтэл зурагчин Таныг еврей гэдгийг мэдэж байна. Гэхдээ нацистуудын арьсны үзэл нь өндөг шиг хэврэг гэдгийг нотлох гэсэн юм. Гуравдугаар рейх еврей хүүхдийг арийгаас ялгаж чадахгүй л байгаа биз дээ гэж хэлсэн гэдэг” хэмээн Хесси Тафт дурсч байна.

                                                Хесси Тафт өнөө цагт

Тэгээд ч сэтгүүлд зориулсан гэрэл зургийг Нацист Германы Суртал нэвтрүүлгийн сайд Йозеф Геббельс өөрөө сонгож авсан гэнэ.
Ийн бяцхан охины зураг жинхэнэ од болж Гуравдахь рейхийн арий үндэстний үлгэр жишээ болон өөр бусад сонин сэтгүүл, ил захидал дээр гарчээ.
Нацистууд охины яс үндсийг мэдээгүй ч 1938 онд аавыг нь баривчилсан байна. Гэхдээ  нэлээд хугацааны дараа Нацист намын гишүүн найзынхаа тусламжаар суллагдан Латви руу яваад дараа нь Францад очиж 1949 онд АНУ-д очиж амьдарсан нь энэ гэнэ.  

1 Сэтгэгдэл
Hitler
Энэ бол худлаа. Еврэйчүүд хүч чадал муутайгаасаа болж олон саяаар алж хядуулсандаа ингэж зохиож ярьдаг. Тэл Гитлерийн эх, эцгийг хүртэл еврэй, Гитлер нэг төмсөгтэй байсан гэх мэтээр гуйвуулдаг. Гэвч түүх үнэнээрээ байх ёстой. Хэдийгээр Гитлер фашизм зэрэг нь харгис зүйл байсан ч түүх үнэнээрээ байх ёстой.
Хамгийн их уншсан