Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсын Засгийн газраас “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцлоо Экспортын 90 хувийг эзэлдэг уул уурхайн салбарыг дотоодын үйлдвэрлэгчид өсөлтийн хөшүүргээ болгох потенциал байна СЗХ: Даатгалын хураамжийн зохицуулалтыг хэвээр үлдээж, шинэчилсэн журмыг хүчингүй болгов 2025 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДСЭН ЦАГЛАВАР ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛАГДЛАА Д.Ариунбаатар: Халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгах, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна О.Хуншагай: 2024 онд тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй иргэд хуучин үнээрээ төлнө Цахим орчинд ёс бус үг, хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн иргэнд баривчлах шийтгэл оногдууллаа О.Алтангэрэл: Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг нэмэх шийдвэрийг хүчингүй болгосон 2040 он хүртэл Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 5.408 МВт болж, 5 дахин нэмэгдэнэ Б.Одбаяр: Өмнөх зохицуулалтаар жилд 18-20 км зам засах боломжтой байсан
Мэдэгдэл


 Үйлдвэр хөдөө аж ахуйн яам

МЭДЭГДЭЛ


2014 оны 4 дүгээр сарын 23 өдөр                                                      
Улаанбаатар хот

УИХ-ын чуулганы 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ  “Мал аж ахуйн салбарт өсөлт гарсан нь Засгийн газрын ажил биш, Хуц ухны ажил” гэсэн нь олон жилийн тэртээгээс малаа гаршуулж өнөөгийн шинжлэх ухаанд суурилсан мал аж ахуйн салбарыг монгол орны эдийн засгийн тулгуур багана болтол хөгжүүлж ирсэн Малчин түмэн, үе үеийн Төр, засгийн нөр их хөдөлмөр,  бодлого шийдвэрийг үгүйсгэсэн асар хариуцлагагүй, Төрийн бодлого тодорхойлогч, төрийн түшээ, түмний элч төлөөлөгч хүнд байж болшгүй үг хэлсэн.

Монголын мал ахуйг гардан эрхэлж ирсэн малчид нь зөвхөн өөрсдийн хувийн амьдралын асуудлыг шийдвэрлээд зогсохгүй ард түмнээ эрүүл аюулгүй хүнсээр, эх орны аж үйлдвэрийг түүхий эдээр хангаж байдаг. Малчин хүний хөдөлмөр нь байгалийн хатуу ширүүн нөлөөн дор явагдаж байдаг, цаг наргүй үргэлжилдэг, хөдөлмөрийн нормчлол, хамгаалал байдаггүй онцлогтой юм.

Иймд сүүлийн жилүүдэд Төр засгаас Малчдын болон мал аж ахуйн хөгжлийн талаар орон нутаг руугаа чиглэсэн олон арга хэмжээг явуулж байна. Ялангуяа малчин ардаа “МЯНГАН МЭРГЭЖЛИЙН ЭЗЭН” гэж үнэлэн мэргэжлийн үнэмлэх, жижиг дунд үйлдвэрлэгчийн гэрчилгээ, тамга тэмдэг олгож, арилжааны банкинд харилцах данс нээн эдийн засгийн идэвхтэй харилцааг өрнүүлээд байгаа билээ.

Гэтэл энэ бүгдийг эрхэм гишүүн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт та үгүйсгэсэнээрээ малчдаасаа уучлалт гуйгаад зогсохгүй өөрийн санаачилгаар бүлгийн даргын ажлаасаа огцрох хэрэгтэй гэж үзэж байна.

 

УИХ-ын гишүүн,  Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайд,

 Монголын малчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч:                        Х.Баттулга

 

Монголын малчдын нэгдсэн холбооны тэргүүн:                           Д.Балдан-Очир

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан