Мэргэжилтнүүдийн хэлж, гадаадын хэвлэлд бичиж байгаагаар бол Японы арал ойрын үед Дэлхийн газрын зургаас алга болон арчигдаж мэднэ гэнэ. Huffington Post Canada хэвлэлийн бичсэнээр бол ийм тохиолдолд бүх иргэнээ Умард Америкийн баруун эрэг рүү нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй юм байна. Үүнийг экологийн судлаач Дэвид Сузуки тайлбарлахдаа ойрын үед Японд рихтерийн шаталбараар 7,0 баллын хүчтэй газар хөдлөл болох магадлалтай байна гэжээ. Ингэвэл өнөөх Фукушима атомын цахилгаан станцад аймшигтай осол болно. “Газар хөдлөлөөр атомын станцын дөрөв дэх реактор эвдэрч хүрээлэн байгаа орчин, агаарт цацраг идэвхит бодис тархана. Тэгэхэд л японы төгсгөл болох учраас хүнээ Умард америк руу нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болно” гэж судлаач хэлснийг хэвлэлд бичсэн байна. 7,0 баллын хүчтэй энэ газар хөдлөл ойрын гурван жилд тохиох нь 95 хувийн баталгаатай гэдгийг ч эрдэмтэд хэлжээ.
Үүнээс гадна Фукушима атомын цахилгаан станцад гарсан ослын уршиг, үр дагаврыг арилгах ажилд гадаад орнууд, олон улсын байгууллагын тусламж авахаас татгалзсан японы эрх баригчдыг эрдэмтэд шүүмжилсэн байна.