Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг
“…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?!
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ
Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ
“Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна
ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Өнөөдөр Чингис хааны таалал төгссөн өдөр гэв үү - Чингис хааны тухай таван сонирхолтой баримт -
Наймдугаар сарын 25 бол Монголын эзэнт гүрнийг байгуулсан, анхны хаан их Чингис хаан таалал төгсөөд 786 жил болж байгаа ойн өдөр.
Чингис хаан, /өөрийнх нь нэр Тэмүүжин/ Онон мөрний хөвөөн дэх Дэлүүн Болдогт Боржигон омгийн Есүхэй баатар, түүний гэргий Өүлэн хоёрын хүү болж төрсөн. Түүнд татаарын удирдагч Тэмүүжин-Үгэгийн нэрийг хайрласан гэдэг. Тэмүүжиний эцэг Есүхэйг нас барсны дараагаар түүний овгийнхон бэлэвсэн эхнэр хүүхдийг нь орхиж нүүсэн байна. Тайчууд тэдний мал сүргийг нь дээрэмдэн авч одсоны хойно Тэмүүжин 11 насандаа жадран омгийн Жамухтай нөхөрлөжээ.
1206 оны хавар болсон их хуралдайгаас Тэмүүжинг хамаг монголын хаанаар өргөмжлөн “Чингис хаан” гэсэн алдар хайрлажээ. Эндээс өөр зуураа байлдаж байсан монголын олон овог аймаг нэгдэж нэгдсэн улс байгуулахын эхлэл тавигдсан байна. Үүнээс гадна Чингис хааны Яс хууль гэдэг хуулийг мөрдөж эхэлжээ. Энэ хуулиар аян дайнд явахдаа харилцан туслах, итгэл эвдэхийг хориглосон байна. Ингэснээр зөрчигсдийг хатуу цээрлүүлж, харин дайснуудаас өөрийн талд хүчин зүтгэе гэснийг нь элсүүлэн авдаг байжээ.
Өөрийн эрх барьж байх үед Чингис хаан ард иргэдээ аравт, зуут, мянгат, түмт гэж хуваасан байна. Насанд хүрсэн эрчүүдийг цэрэг хэмээж дайн тулааны бусад үед аж ахуйгаа эрхэлдэг байсан байна. Зэвсэгт хүчин нь мөн ийм байдлаар хуваагдаж цэргийн тоо нь 95 мянгад хүрч байжээ. Мөн Чингис хаан өртөө зохион байгуулж, цэрэг болон засаг захиргааны нэгжтэйгээ холбоо барих, тагнуулын, ялангуяа эдийн засгийн тагнуулын сүлжээ бий болгожээ. 1220 онд тэрээр монголын нийслэл Хархориныг байгуулсан байна.
1225 оны намар Чингис хаан ан хийж явахдаа мориноос унаж гэмтжээ. Орой нь их халуурч эхэлсэн байна. Өглөө нь зөвлөл хуралдаж тангадтай хийх дайнаа зогсоох уу, үгүй юу гэдэг асуудал хэлэлцжээ. Ингээд Чингис хаан 1225-1226 оны өвөлижн өвчтэй байж. Түүхчид түүний нас барсан шалтгааныг янз янзаар тайлбарладаг. Үүн дотор мориноос унаснаас болсон, тангадын цаг агаар тааламжгүй байсан нь нөлөөлсөн гэдэг. Юутай ч их эзэн хаан 1227 оны намар, зуны заагаар тангадын нийслэл Чунсиныг /өнөөгийн Иньчуань/ эзэлсний дараахан Тангадын нутагт нас баржээ.
“Вечерная Москва” Чингис хаантай холбоотой таван сонирхолтой баримтыг толилуулж байна
1. Тэмүүжиний төрсөн он өнөө болтол тодорхойгүй, түүхчид янз бүрийн он хэлдэг. Чингис хааныг амьд байх үеийн цорын ганц түүхч Мэн-да Бэй-лу /1221/ гийн хэлснээр юм уу, Рашид ад-Диний звөшөөрснөөр Тэмүүжнийг 1115 онд төрсөн гэдэг. Энд монголын хаадын ургийн бичгийг үндэс болгодог гэдэг. Гэтэл бас П.Пелльо, Г.В.Вернадский нарын эрдэмтэд түүнийг 1167 онд төрсөн гэдэг ч үүнийг олон эрдэмтэн няцаадаг.
2. Чингис хааныг хаана оршуулсан нь өнөө болтол нууц. Түүхийн эх сурвалжууд түүний оршуулсан газар, хэрхэн оршуулсан талаар янз бүрээр бичдэг. XYII зууны үеийн Саган цэцэний бичлэгт бол “Бурхан халдун ууланд оршуулсан” гэсэн байдаг. Гэтэл бас Алтайн уулсын дунд, Хэнтий ханы урд их ян тайгад Их-Үтэг гэдэг газарт гэсэн таамаглалууд байдаг.
3. Чингис хаан Найманыг эзлэх үедээ бичиг үсэгтэй болсон гэдэг. Наймануудад зүтгэж явсан уйгарууд Чингис хаанд олзлогдон ирж монголчууд анх бичиг үсэгтэй болсон, тэдний түшмэлүүд нь анх бичиг үсэг сургаж эхэлсэн гэдэг. Монголчууд өнөө болтол уйгур бичиг хэрэглэж байгаа.
4. 1227 онд монголын эзэнт гүрэнд түүний эхнэр Бөртөөс төрсөн шууд удмын нь хүүхдийг Чингисийн удам хэмээн нэрлэсэн байна. Ингэснээр түүний удмынхан дараа дараагийн төр улсад ч гэсэн өндөр алба хашдаг болжээ. Тэдний хүүхдүүд эцгийнхээ үйл ажлыг залгамжилж, цагаан ясныхан ХХ зууны 20-иод он хүртэл үргэлжилжээ. Манжийн дарлалд байх XVI-XIX зуунд Чингисийн залгамжлагчид нь Чингисийн угсааны бүсгүйчүүдтэй гэрлэсэн хүмүүс байж. ХХ зууны монголын анхны ерөнхий сайд Сайн ноён Намнансүрэн /1911-1919/ болон Өвөр Монголын эзэн захирагч /1954 он хүртэл/ нар бол Чингис хааны шууд угсааны хүмүүс байсан юм.
5. Чингис хааны ургийн бичиг ХХ зуун хүртэл үргэлжилсэн. Монголын хаадын ургийн бичгийг хадгалах тухай Монголын шашны тэргүүн Богд гэгээн 1918 онд зарлиг болгожээ. “Монгол төрийн шашдир” нэртэй энэ түүхэн бичиг өнөөдөр музейд хадгалагдаж байгаа. Чингис хааны шууд угсааны олон хүн өнөөдөр Монгол, Өвөр Монгол, өөр бусад улсад амьдарч байна хэмээн vmdaily.ru сайтад Александр Шинкаренко бичжээ.

1 Сэтгэгдэл
Эрдэнэбаяр
Эзэн богд Чингис хаан
2024.11.04