Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Британи эр өөр ертөнц рүү орох цонх олжээ

Их Британийн Брайтон хотын эх баригчдад нутгийн нэгэн иргэн захидал бичиж өөрийнхөө хотод өөр ертөнц рүү нэвтрэх цонх, хаалга байгааг мэдэгдсэн байна. Тэр захидалдаа нохойгоо зугаалуулж явтал гэнэт огт өөр гариг ертөнц харагдсан гэж бичжээ. “Нохойтойгоо явж байтал яг Монреаль Роудын тэнд гэнэ хаалга нээгдэж огт өөр ертөнц, өөр цаг үе харагдсан” гэсэн байна.  Тэр бас тэр гарц, нүхийг сонирхох бодолтой байсан ч ямар нэг аюул тохиолдож мэднэ гэж айгаад нохойгоо оруулдаг юм бил үү гэж бодсон гээд “Магадгүй энэ нь нийгэмд аюултай байж мэдэх юм.Та бүхний хариуг хүлээж байна” гэж захидалдаа бичжээ.
Эрх баригчид, албан тушаалтнууд захидалд ямар нэгэн хариу өгөөгүй байтал нөгөө хүнээс маргааш нь хоёр дахь захидал ирсэн байна. Түүнд “Би саяхан та нарт өөр ертөнцийн хаалганы тухай бичсэн. Гэтэл одоо байдал улам бүр дордож байна. Нөгөө цонхноос сонин шар өнгийн гэрэл гарч түүгээр маш том могой гарах нь” гэж бичсэн байсан гэнэ.
Брайтоны эрх баригчид сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн ч цаашид мөрдөн шалгах бодолгүй байгаа юм байна.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан