Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Аймшигт аюулаас амь гарсан 10 хүн
Микелина Левандоска бол Польшоос Англид цагаачилж ирсэн бүсгүй. 2012 онд Английн шүүхийн танхимд битүү скочидсон цаасан хайрцагт гар хөл амыг нь хүлээд хийсэн бүсгүйн амь насанд халдахыг завдагсдын шүүх хурал болсон билээ. Бүсгүй мэдүүлэгтээ “Би цаасан хайрцагт шороон дор хэвтэж байхдаа ингээд л амьдрал минь төгслөө гэж бодсон ч бурхан минь амь насыг минь авраач хэмээн залбирч байлаа. Учир нь би чинь жижигхэн хүүгээ хүн болгохын тулд амьд явах ёстой хэмээн гуйж байсан” хэмээн ярьсан байдаг. Түүний амь насанд халдахыг завдсан хүн бол гурван настай хүүгийнх нь эцэг Марсин Каспрзак гэдгийг нотолсон юм. Микелина өөрийг нь зовоож байна гэдэгт итгэсэн Каспрзак өөрийн найз Патриктай хамт бүсгүйгээс салах төлөвлөгөө зохиожээ. Бүсгүйн аманд алчуур чихэж, гар хөлийг нь хүлчихээд хэдэн цагийн турш түүнийг хэрхэн зайлуулахаа шийдэх гэж суухдаа бүсгүйг цаасан хайрцганд хийгээд ойд аваачиж, газарт булжээ. Булаад зогсохгүй дээрээс нь 40 килограмм мод тавьж орхижээ.
Бүсгүй энэ бүхнээс мултарч чадсан ч өнөөг хүртэл айдсаас ангижирч чадаагүй байна. Түүний амь насанд халдахыг завдагсдад шүүхээс 20 жилийн хорих ял оноосон аж.
1997 оны наймдугаар сарын 29-ний шөнө. Келли түүний хайрт залуу Крис нарыг хамт явж байтал тун хачин төрхтэй эр дөхөж ирээд мөнгө нэхжээ. Энэ эрийг Ангел Ресендиз гэдэг. Тэрээр энэ хоёр залуутай уулзахаасаа өмнө зургаан хүний аминд хүрчихээд байжээ. Төмөр зам дагаад хөтлөлцөн алхах хоёр залууг харсан алуурчин дөхөж очоод сүрдүүлэн залууг 22 кг-ийн хүнд төмөр нударгаар цохиж унагасан байна. Үхлүүт хэвтэх залуугийн дэргэд бүсгүйд хүч хэрэглэн дараа нь хүн танихгүй болтол зодсон байна. Бүсгүй ухаан алдахад алуурчин хаяад явсан ч хайртай залуу нь нөгөө ертөнцөд одсон байжээ. Бүсгүй ухаан ороод арай хийн ойрхон байгаа байшинд хүрч тусламж дуудан эмнэлэгт хүргэгджээ. Олон сар эмнэлэгт хэвтсэн ч бүсгүй алуурчны талаарх бүхий л мэдээллийг цагдаагийнханд өгч чаджээ. Алуурчныг барихад хамгийн цөөндөө 15 хүн түүний гарт амь үрэгдсэн байв. Холи бол энэ араатны гараас амьд гарсан цор ганц хүн болсон юм. 2006 онд алуурчныг цаазаар авсан байна.
Алсид Морена түүний ах Эдгар нар Манхэттений хамгийн өндөр шилэн барилгуудын цонхыг угаадаг байлаа. Тэд олон жилийн турш айдастай ч энэ ажлаа хийсээр л байсан юм. 2007 онд эрсдэлтэй энэ ажлын байр нь аймшгийнх болж хувирсан байна. Тэдний бэхлэлт тасарч залуус 47 давхраас буюу 152 метрийн өндрөөс унажээ. Аврагчдыг ирэхэд Эдгар газар дээрээ нас барсан байсан бол Алсид амьд төдийгүй, ухаан алдалгүй, сууж байсан аж. Аврагчдын дүгнэснээр Алсид уналтын хурдыг сааруулж чадсан төдийгүй толгой, бөгсөөрөө унаагүй тулдаа үхлээс холуур өнгөрч чадсан байна. Тэрээр нуруу, бөөрөндөө бага зэрэг гэмтэл авч тархинд нь гэнэтийн саатал үүссэн гэдэг оноштойгоор эмнэлэгт хэвтсэн байна. Хэдийгээр эмч нэр түүнийг бүтэн жил эмчлэх шаардлагатай гэж байсан ч зургаан сарын дараа мань эр цоо эрүүл болсон гэнэ. Залуу цонхоо угаахаа больсон ч түүний түүхийг сонсох гэсэн мянга мянган хүний хүслийн ачаар багагүй зоостой болжээ. Түүнийг эмчлэгч эмчийн ярьснаар “ Есөөс дээш давхраас унаад амьд үлдсэн хүн нэг ч үзээгүй . Учир нь эмнэлэгт биш моргт л очдог” гэжээ.
Түүний завь нь тэнгист сүйрсэн ч тэр амьд үлдэж чадсан. Мексикийн буланд тэрээр өөрийн найз Эд Коэнтай загасчлахаар 2012 оны гуравдугаар сард гэрээсээ гарчээ. Тэр хамтдаа 9 метрийн урттай завинд суун тэнгист гарав. Хендерсон завины ёроолд байсан жаахан усыг гарахдаа шавхсан ч давстай ус бүх завиар нэг тархаж шахуургыг эвдэлсэн гэдгийг дэндүү хожуу ойлгожээ. Тусламж дуудсан ч онгоцны радио холбоо руу хэн ч хариу өгөхгүй байлаа. Тэдний гар утас огт сүлжээгүй болжээ. Завь усанд үйж эхлэхэд тэд аврах хантаазаа амжиж өмсөн усан дээр үлдэж 30 цагийн турш бие биенийгээ тайвшруулж, харилцан ярилцаж, гар гараасаа барин биеийн дулаанаа алдахгүйг хичээж байсан ч хүйтэн устай цаашид тэмцэх боломжгүй болж байгаагаа хэн хэн нь ухаарчээ. Туранхай, сулхан биетэй Коэний эрүүл мэндийн байдал юу юугүй муудаж байгааг ухаарсан Хендерсон чадлаараа сэлсээр Нефтийн цооногт хүрэв. Коэн харин яагаад ч тэр хүрсэнгүй. Цооногт хүрч очиход тэд усанд аль хэдийнэ 40 гаруй цаг болсон байжээ. Өглөө 2 цагт эхнэр рүүгээ холбоо барьж чадсан Хендерсоныг удалгүй эргийн тусламжийнхан аварсан ч Эд Коэний амьгүй цогцсыг л гаргасан байна. Хэрвээ нефтийн цооног ойрхон байгаагүй тохиолдолд эргийн хамгаалалтынхан хоёр ч амьгүй цогцос гаргах байсан биз.
2011 оны аравдугаар сарын 3-ны өглөө. Ричард Мойер бусдын л адил босч нохойгоо салхилуулахаар гарав. Пенсильвани мужид орших түүний байшин ойд буйдхан газарт байдаг. Гэнэт түүний нохой арагш ухраад ухасхийхээр нь гайхсандаа Ричард эргэн харав. Аварга том баавгай харсан эр гэртээ ухасхийн орсон ч баавгай хаалгын эвдэн түүн рүү дайрчээ. Унтаж байсан эхнэр нь сэрээд баавгайг нөхрөөсөө салгахыг оролдсон ч улангассан амьтан түүн рүү дайрав. Нохой, Ричард хоёр хамтдаа баавгай руу ухасхийлээ. Баавгай Ричардын толгойг бараг л хэмлэж хаячихаад цусанд хутгалдсан түүний хаян гарч оджээ. Толгой нуруундаа хүнд шархадсан эр 40-өөд оёдол тавиулжээ. Эхнэр нөхөр хоёр яаралтай эмнэлэгт ирэхдээ гэрт нь юу ч болж байгааг мэдрэх сөхөөгүй унтаж байсан хүүдээ энэ талаар ярих хэрэг гарсан гэдэг.
Мексикийн хар тамхичдын амьдрал яагаад ч юмуу хүмүүсийн сонирхлыг байнга татаж байдаг халуун сэдэв. Хар тамхи дамлагч бүлэглэлүүдийн гарт өртөж олон мянган хүн нас бардаг. Тэдний гарт энгийн хүмүүсээс гадна сэтгүүлчид цагдаагийнхан жуулчид өртөх нь элбэг. Цагдаагийнхан ч хар тамхи наймаалагчдын сүлжээнд тусалж тэдэнд мэдээлэл дамжуулж байдаг төдийгүй хар тамхичид өөр өөрийн дүрэм журмыг буй болгодог билээ. Чухам ийм мужид өөрийгөө Феликс гэж нэрлэсэн залуу цагдаагийнханд баригдан жинхэнэ хар тамхины мафийн гарт оржээ. Залууг хар тамхины наймаачид зодож, цахилгаанд цохиулан, эцэст нь ар гэрээс нь мөнгө нэхэж эхлэв. Феликсийн ар гэрийнхэн хангалттай мөнгөтэй хүмүүс биш учир барьцаалагчдад 5000 ам.доллар л өгчээ. Гэвч тэд үүнд цадсангүй. Ахин мөнгө нэхэж, залууг нэг үүрнээсээ нөгөө рүү зөөн зодж дарамталсаар байв. Залуу нүдэн дээр нь хар тамхи дамлагчдын гарт хэрхэн хүмүүс амь үрэгдэж байгааг харж байсан гэдэг. Түүний гэрээс ахин мөнгө ирэхгүй мэдсэн барьцаалагчид хүүг зодож ухаангүй болгоод гудамжинд гарган хаяжээ. Феликсийн эмчилгээн сараа биш жилээр үргэлжилсэн ч хүү хөл дээрээ босч чадсан аж. Тэр Мексикийн гудамжнаас өдөр бүр алга болж байгаа олон арван хүний төлөө өөрийн түүхийг өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хүргэхээр хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хандсаар суудаг гэнэ.
Иеменийн 626 аяллын А310 онгоц Энэтхэгийн дайлайд 2009 оны зургадугаар сарын 30-нд сүйрэхэд 14 настай Бахия охин цор ганцаар амьд үлдсэн юм. Аврах хантааз өмсөөгүй гэдгээ ч ухаарч амжаагүй охин сүйрч буй онгоцноос үсэрсэн байна. Онгоцноос үсэрсэн жаахан ялтас дээр охин гарч амьд үлдэхдээ үлдсэн 152 зорчиг ар араасаа хэрхэн амь үрэгдэхийг өөрийн нүдээр гарсан аж. Нар төөнөх үед л өөрийгөө амьд гэдгийг мэдэрч онгоц сүйрснээс 11 цагийн дараа аврагчид түүнийг амьд байгааг олж мэдсэн байна. Охин онгоцонд ээжтэйгээ хамт явж байсан аж. Охин багагүй гэмтэл авсан ч эмнэлэгт 3 долоо хоног л эмчлүүлсэн байдаг.
20 цагийн турш мөстэй усанд хэвтэхдээ өөрийг нь олж аварна гэдэгт итгэж байсан аж. 64 настай Пол ганцаараа Майн мужийн онгон дагшин байгалиар цасны чаргаар зугаалж байсан аж. Гэнэт чарга хөмөрч мань эр чарган доороо орчихов. Тэр нуруугаа бэртээснээ ойлгожээ. Жаахан хөдөлбөл нь хүзүү нь бэртэх байв. Маш хүйтэн байв. Хагас өдрийн турш хүйтэн мөсөн дээр хэвтсэн түүнийг нарны жаахан туяа аварна гэж яаж санах билээ. Нар гарч Пол өөрийгөө амьд гарч чадна гэпэгт итгэж эхлэв. Эрлийн багийнхан хүйтэн цасан шуурганд түүнийг амьд үлдэж чадсан гэдэгт нэг л итгэхгүй байв. Онгоц, хүн хүч ихтэй эрлийнхэн өглөө 08 цагт түүний чаргыг олж харав. 20 цагийн турш хүйтэн мөсөн дээр, цасан шуурганд огт хөдлөлгүй хэвтсэн ч тэрээр амьд үлдсэнээр барахгүй эв эрүүл болж чаджээ.
2006 оны хоёрдугаар сард таван намтай Жейк хүү сагс тоглож байгаад , уруулаа сагсан бөмбөгийн шийдэнд хэгз цохичихжээ. Тухайн үед бага зэрэг шалбархай төдий байсан шарх нь үхлийн аюул авчирна гэдгийг хүүгийн эцэг эх яагаад ч төсөөлөөгүй биз. А бүлгийн стрептококийн бактер хүүд нь халдварласан төдийгүй үүнийг эмчлэх ямар ч боломжгүй гэдгийг сонссон эцэг эх нь бараг л өөрсдөө үхлийн ирмэгт хүрчээ. Зөвхөн уруулаас нь эхэлсэн бактер яг л галд шатаж байгаа цаас шиг хүүгийн нүүрийг идэж эхлэв. Эцэг эх төрөл садан нь католик байсан ч тэд Мохоки омгийн нэгэн индейн цусны төрлөөсөө тусламж хүсчээ. Хамгийн хачирхалтай нь вирусын давшилт зогссон аж. Харин хүүгийн нүүрийг эргээд хэвэнд нь оруулахын тулд маш олон удаагийн хагалгаа арьс нөхөх эмчилгээ хийхэд хүрчээ.
Энэ өвчнийг эмчлэх аргыг одоогоор хэн ч нээгээгүй байгаа. Хэдийгээр олон төрлийн эм гарсан ч тэр нь өвчний явцыг л сааруулж байгаа билээ.
Гэвч Тимоти Браун бол 1995 онд ДОХ-ын халдвар авсан гэдэг нь шинжилгээгээр батлагдсан ч эцэст нь цоо эрүүл гэсэн шинжилгээний дүн гарсан цор ганц хүн юм. Браун эмчилгээний дэглэмээ маш сайн сахиж чадсан нэгэн. Гэвч тэр цусны цагаан бөөмийн дархлаагүй болж ахиад л эдгэшгүй өвчинд нэрвэгджээ. Хими эмчилгээнд орж хоёр курсийг хийлгэсний дараа эмч нар түүнийг дараагийн эмчилгээг тэсэхгүй гэж үзжээ. Тэр л үед Геро Хаттер эмч өмнө нь хэнд ч туршиж үзээгүй гол судасны торлог бүрхэвч нөхөн суулгах аргаар өвчнийг эмчилж болно гэж үзсэн байна. Хамгийн гол нв энэ явцад ССR5 мутаци явагдаж цусны цагаан бөөм төдийгүй ДОХ-ын вирусыг ч устгана гэдэгт тэрээр итгэлтэй байв.
Үнэхээр аврагдахын аргагүй хоёр өвчин туссан өнөөдөр эрүүл саруул болчихоод явж байгаа цор ганц хүн бол Браун гэдгийг шинжлэх ухаан ч нотолдог. Гэвч тэр хамгийн эрсдэлтэй алхмыг хийх боломж эмч нарт олгосон гэдгээрээ одоо шинжлэх ухааны судлагдахуун хэвээр байгаа билээ.
manai ulziibayar bol negd oroh yum bna ongotsnoos amid uldsen
ЗӨВ ШҮҮ
ямар аймаар юм бэ
Сайхан нийтлэл байна. даанч үсгийн алдаа аймар. Цаг хугацаатай уралдаж нийтлэл гаргадаг гэж мэднэ. гэхдээ хянаж үзэж жаахан ажлын хариуцлагатай баймаар юм.
Амьдралынхаа хамгийн сайхан үеийг эргэн нэг дурсчихаад үхэхээ хүлээдэг тийм л үе зарим хүмүүст тохиолддог билээ. Чухам тийм үед амьд гарч, өнөөдөр хүн шиг амьдарч байгаа хүмүүсийн түүхийг дэлхийн аль ч өнцгийн хэнбугай ч байсан бид бүхэн сонсох дуртай. Гэвч ийм тохиолдол ёстой л өдрийн од шиг ховорхон. Тэгвэл аймшигт үхлээс мултарч чадсан ховроос ховор 10 тохиолдлын тухай мэдээллийг танд хүргэе.
10. Микелина Левандоска (Michelina Lewandoska)
Түүнийг амьдаар нь оршуулчихсан байсан гэдэг
Микелина Левандоска бол Польшоос Англид цагаачилж ирсэн бүсгүй. 2012 онд Английн шүүхийн танхимд битүү скочидсон цаасан хайрцагт гар хөл амыг нь хүлээд хийсэн бүсгүйн амь насанд халдахыг завдагсдын шүүх хурал болсон билээ. Бүсгүй мэдүүлэгтээ “Би цаасан хайрцагт шороон дор хэвтэж байхдаа ингээд л амьдрал минь төгслөө гэж бодсон ч бурхан минь амь насыг минь авраач хэмээн залбирч байлаа. Учир нь би чинь жижигхэн хүүгээ хүн болгохын тулд амьд явах ёстой хэмээн гуйж байсан” хэмээн ярьсан байдаг. Түүний амь насанд халдахыг завдсан хүн бол гурван настай хүүгийнх нь эцэг Марсин Каспрзак гэдгийг нотолсон юм. Микелина өөрийг нь зовоож байна гэдэгт итгэсэн Каспрзак өөрийн найз Патриктай хамт бүсгүйгээс салах төлөвлөгөө зохиожээ. Бүсгүйн аманд алчуур чихэж, гар хөлийг нь хүлчихээд хэдэн цагийн турш түүнийг хэрхэн зайлуулахаа шийдэх гэж суухдаа бүсгүйг цаасан хайрцганд хийгээд ойд аваачиж, газарт булжээ. Булаад зогсохгүй дээрээс нь 40 килограмм мод тавьж орхижээ.
Бүсгүй энэ бүхнээс мултарч чадсан ч өнөөг хүртэл айдсаас ангижирч чадаагүй байна. Түүний амь насанд халдахыг завдагсдад шүүхээс 20 жилийн хорих ял оноосон аж.
9. Холи Дан (Holly Dunn)
“Төмөр замын алуурчин” нэрт маньяк эрийн гараас амьд гарсан цор ганц хүн
1997 оны наймдугаар сарын 29-ний шөнө. Келли түүний хайрт залуу Крис нарыг хамт явж байтал тун хачин төрхтэй эр дөхөж ирээд мөнгө нэхжээ. Энэ эрийг Ангел Ресендиз гэдэг. Тэрээр энэ хоёр залуутай уулзахаасаа өмнө зургаан хүний аминд хүрчихээд байжээ. Төмөр зам дагаад хөтлөлцөн алхах хоёр залууг харсан алуурчин дөхөж очоод сүрдүүлэн залууг 22 кг-ийн хүнд төмөр нударгаар цохиж унагасан байна. Үхлүүт хэвтэх залуугийн дэргэд бүсгүйд хүч хэрэглэн дараа нь хүн танихгүй болтол зодсон байна. Бүсгүй ухаан алдахад алуурчин хаяад явсан ч хайртай залуу нь нөгөө ертөнцөд одсон байжээ. Бүсгүй ухаан ороод арай хийн ойрхон байгаа байшинд хүрч тусламж дуудан эмнэлэгт хүргэгджээ. Олон сар эмнэлэгт хэвтсэн ч бүсгүй алуурчны талаарх бүхий л мэдээллийг цагдаагийнханд өгч чаджээ. Алуурчныг барихад хамгийн цөөндөө 15 хүн түүний гарт амь үрэгдсэн байв. Холи бол энэ араатны гараас амьд гарсан цор ганц хүн болсон юм. 2006 онд алуурчныг цаазаар авсан байна.
8. Алсид Морено (Alcides Moreno)
Тэрээр 47 давхраас унасан ч амьд үлдсэн юм
Алсид Морена түүний ах Эдгар нар Манхэттений хамгийн өндөр шилэн барилгуудын цонхыг угаадаг байлаа. Тэд олон жилийн турш айдастай ч энэ ажлаа хийсээр л байсан юм. 2007 онд эрсдэлтэй энэ ажлын байр нь аймшгийнх болж хувирсан байна. Тэдний бэхлэлт тасарч залуус 47 давхраас буюу 152 метрийн өндрөөс унажээ. Аврагчдыг ирэхэд Эдгар газар дээрээ нас барсан байсан бол Алсид амьд төдийгүй, ухаан алдалгүй, сууж байсан аж. Аврагчдын дүгнэснээр Алсид уналтын хурдыг сааруулж чадсан төдийгүй толгой, бөгсөөрөө унаагүй тулдаа үхлээс холуур өнгөрч чадсан байна. Тэрээр нуруу, бөөрөндөө бага зэрэг гэмтэл авч тархинд нь гэнэтийн саатал үүссэн гэдэг оноштойгоор эмнэлэгт хэвтсэн байна. Хэдийгээр эмч нэр түүнийг бүтэн жил эмчлэх шаардлагатай гэж байсан ч зургаан сарын дараа мань эр цоо эрүүл болсон гэнэ. Залуу цонхоо угаахаа больсон ч түүний түүхийг сонсох гэсэн мянга мянган хүний хүслийн ачаар багагүй зоостой болжээ. Түүнийг эмчлэгч эмчийн ярьснаар “ Есөөс дээш давхраас унаад амьд үлдсэн хүн нэг ч үзээгүй . Учир нь эмнэлэгт биш моргт л очдог” гэжээ.
7. Кен Хендерсон (Ken Henderson)
Тэнгист сүйрсэн завьнаас амьд үлдсэн
Түүний завь нь тэнгист сүйрсэн ч тэр амьд үлдэж чадсан. Мексикийн буланд тэрээр өөрийн найз Эд Коэнтай загасчлахаар 2012 оны гуравдугаар сард гэрээсээ гарчээ. Тэр хамтдаа 9 метрийн урттай завинд суун тэнгист гарав. Хендерсон завины ёроолд байсан жаахан усыг гарахдаа шавхсан ч давстай ус бүх завиар нэг тархаж шахуургыг эвдэлсэн гэдгийг дэндүү хожуу ойлгожээ. Тусламж дуудсан ч онгоцны радио холбоо руу хэн ч хариу өгөхгүй байлаа. Тэдний гар утас огт сүлжээгүй болжээ. Завь усанд үйж эхлэхэд тэд аврах хантаазаа амжиж өмсөн усан дээр үлдэж 30 цагийн турш бие биенийгээ тайвшруулж, харилцан ярилцаж, гар гараасаа барин биеийн дулаанаа алдахгүйг хичээж байсан ч хүйтэн устай цаашид тэмцэх боломжгүй болж байгаагаа хэн хэн нь ухаарчээ. Туранхай, сулхан биетэй Коэний эрүүл мэндийн байдал юу юугүй муудаж байгааг ухаарсан Хендерсон чадлаараа сэлсээр Нефтийн цооногт хүрэв. Коэн харин яагаад ч тэр хүрсэнгүй. Цооногт хүрч очиход тэд усанд аль хэдийнэ 40 гаруй цаг болсон байжээ. Өглөө 2 цагт эхнэр рүүгээ холбоо барьж чадсан Хендерсоныг удалгүй эргийн тусламжийнхан аварсан ч Эд Коэний амьгүй цогцсыг л гаргасан байна. Хэрвээ нефтийн цооног ойрхон байгаагүй тохиолдолд эргийн хамгаалалтынхан хоёр ч амьгүй цогцос гаргах байсан биз.
6. Ричард Мойер (Richard Moyer)
Баавгайны савраас мултарсан эр
2011 оны аравдугаар сарын 3-ны өглөө. Ричард Мойер бусдын л адил босч нохойгоо салхилуулахаар гарав. Пенсильвани мужид орших түүний байшин ойд буйдхан газарт байдаг. Гэнэт түүний нохой арагш ухраад ухасхийхээр нь гайхсандаа Ричард эргэн харав. Аварга том баавгай харсан эр гэртээ ухасхийн орсон ч баавгай хаалгын эвдэн түүн рүү дайрчээ. Унтаж байсан эхнэр нь сэрээд баавгайг нөхрөөсөө салгахыг оролдсон ч улангассан амьтан түүн рүү дайрав. Нохой, Ричард хоёр хамтдаа баавгай руу ухасхийлээ. Баавгай Ричардын толгойг бараг л хэмлэж хаячихаад цусанд хутгалдсан түүний хаян гарч оджээ. Толгой нуруундаа хүнд шархадсан эр 40-өөд оёдол тавиулжээ. Эхнэр нөхөр хоёр яаралтай эмнэлэгт ирэхдээ гэрт нь юу ч болж байгааг мэдрэх сөхөөгүй унтаж байсан хүүдээ энэ талаар ярих хэрэг гарсан гэдэг.
5. Феликс (Felix)
Мексикийн хар тамхины наймаачдад барьцаалагдан амьд гарсан хүн
Мексикийн хар тамхичдын амьдрал яагаад ч юмуу хүмүүсийн сонирхлыг байнга татаж байдаг халуун сэдэв. Хар тамхи дамлагч бүлэглэлүүдийн гарт өртөж олон мянган хүн нас бардаг. Тэдний гарт энгийн хүмүүсээс гадна сэтгүүлчид цагдаагийнхан жуулчид өртөх нь элбэг. Цагдаагийнхан ч хар тамхи наймаалагчдын сүлжээнд тусалж тэдэнд мэдээлэл дамжуулж байдаг төдийгүй хар тамхичид өөр өөрийн дүрэм журмыг буй болгодог билээ. Чухам ийм мужид өөрийгөө Феликс гэж нэрлэсэн залуу цагдаагийнханд баригдан жинхэнэ хар тамхины мафийн гарт оржээ. Залууг хар тамхины наймаачид зодож, цахилгаанд цохиулан, эцэст нь ар гэрээс нь мөнгө нэхэж эхлэв. Феликсийн ар гэрийнхэн хангалттай мөнгөтэй хүмүүс биш учир барьцаалагчдад 5000 ам.доллар л өгчээ. Гэвч тэд үүнд цадсангүй. Ахин мөнгө нэхэж, залууг нэг үүрнээсээ нөгөө рүү зөөн зодж дарамталсаар байв. Залуу нүдэн дээр нь хар тамхи дамлагчдын гарт хэрхэн хүмүүс амь үрэгдэж байгааг харж байсан гэдэг. Түүний гэрээс ахин мөнгө ирэхгүй мэдсэн барьцаалагчид хүүг зодож ухаангүй болгоод гудамжинд гарган хаяжээ. Феликсийн эмчилгээн сараа биш жилээр үргэлжилсэн ч хүү хөл дээрээ босч чадсан аж. Тэр Мексикийн гудамжнаас өдөр бүр алга болж байгаа олон арван хүний төлөө өөрийн түүхийг өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хүргэхээр хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хандсаар суудаг гэнэ.
4. Бахия Бакари (Bahia Bakari)
Энэтхэгийн далайд сүйрсэн онгоцноос цор ганцаараа амьд үлдсэн
Иеменийн 626 аяллын А310 онгоц Энэтхэгийн дайлайд 2009 оны зургадугаар сарын 30-нд сүйрэхэд 14 настай Бахия охин цор ганцаар амьд үлдсэн юм. Аврах хантааз өмсөөгүй гэдгээ ч ухаарч амжаагүй охин сүйрч буй онгоцноос үсэрсэн байна. Онгоцноос үсэрсэн жаахан ялтас дээр охин гарч амьд үлдэхдээ үлдсэн 152 зорчиг ар араасаа хэрхэн амь үрэгдэхийг өөрийн нүдээр гарсан аж. Нар төөнөх үед л өөрийгөө амьд гэдгийг мэдэрч онгоц сүйрснээс 11 цагийн дараа аврагчид түүнийг амьд байгааг олж мэдсэн байна. Охин онгоцонд ээжтэйгээ хамт явж байсан аж. Охин багагүй гэмтэл авсан ч эмнэлэгт 3 долоо хоног л эмчлүүлсэн байдаг.
3. Пол Лессард (Paul Lessard)
Хагас өдрийн турш хүйтэн мөсөн дээр хэвтсэн
20 цагийн турш мөстэй усанд хэвтэхдээ өөрийг нь олж аварна гэдэгт итгэж байсан аж. 64 настай Пол ганцаараа Майн мужийн онгон дагшин байгалиар цасны чаргаар зугаалж байсан аж. Гэнэт чарга хөмөрч мань эр чарган доороо орчихов. Тэр нуруугаа бэртээснээ ойлгожээ. Жаахан хөдөлбөл нь хүзүү нь бэртэх байв. Маш хүйтэн байв. Хагас өдрийн турш хүйтэн мөсөн дээр хэвтсэн түүнийг нарны жаахан туяа аварна гэж яаж санах билээ. Нар гарч Пол өөрийгөө амьд гарч чадна гэпэгт итгэж эхлэв. Эрлийн багийнхан хүйтэн цасан шуурганд түүнийг амьд үлдэж чадсан гэдэгт нэг л итгэхгүй байв. Онгоц, хүн хүч ихтэй эрлийнхэн өглөө 08 цагт түүний чаргыг олж харав. 20 цагийн турш хүйтэн мөсөн дээр, цасан шуурганд огт хөдлөлгүй хэвтсэн ч тэрээр амьд үлдсэнээр барахгүй эв эрүүл болж чаджээ.
2. Джейк Финкбоннер (Jake Finkbonner)
Үхэлд хүргэгч вирусыг ялж чадсан хүү
2006 оны хоёрдугаар сард таван намтай Жейк хүү сагс тоглож байгаад , уруулаа сагсан бөмбөгийн шийдэнд хэгз цохичихжээ. Тухайн үед бага зэрэг шалбархай төдий байсан шарх нь үхлийн аюул авчирна гэдгийг хүүгийн эцэг эх яагаад ч төсөөлөөгүй биз. А бүлгийн стрептококийн бактер хүүд нь халдварласан төдийгүй үүнийг эмчлэх ямар ч боломжгүй гэдгийг сонссон эцэг эх нь бараг л өөрсдөө үхлийн ирмэгт хүрчээ. Зөвхөн уруулаас нь эхэлсэн бактер яг л галд шатаж байгаа цаас шиг хүүгийн нүүрийг идэж эхлэв. Эцэг эх төрөл садан нь католик байсан ч тэд Мохоки омгийн нэгэн индейн цусны төрлөөсөө тусламж хүсчээ. Хамгийн хачирхалтай нь вирусын давшилт зогссон аж. Харин хүүгийн нүүрийг эргээд хэвэнд нь оруулахын тулд маш олон удаагийн хагалгаа арьс нөхөх эмчилгээ хийхэд хүрчээ.
1. Тимоти Браун (Timothy Brown)
1990 онд ДОХ-ын вирусээр халдварласан амьд үлдэж чадсан цор ганц хүн
Энэ өвчнийг эмчлэх аргыг одоогоор хэн ч нээгээгүй байгаа. Хэдийгээр олон төрлийн эм гарсан ч тэр нь өвчний явцыг л сааруулж байгаа билээ.
Гэвч Тимоти Браун бол 1995 онд ДОХ-ын халдвар авсан гэдэг нь шинжилгээгээр батлагдсан ч эцэст нь цоо эрүүл гэсэн шинжилгээний дүн гарсан цор ганц хүн юм. Браун эмчилгээний дэглэмээ маш сайн сахиж чадсан нэгэн. Гэвч тэр цусны цагаан бөөмийн дархлаагүй болж ахиад л эдгэшгүй өвчинд нэрвэгджээ. Хими эмчилгээнд орж хоёр курсийг хийлгэсний дараа эмч нар түүнийг дараагийн эмчилгээг тэсэхгүй гэж үзжээ. Тэр л үед Геро Хаттер эмч өмнө нь хэнд ч туршиж үзээгүй гол судасны торлог бүрхэвч нөхөн суулгах аргаар өвчнийг эмчилж болно гэж үзсэн байна. Хамгийн гол нв энэ явцад ССR5 мутаци явагдаж цусны цагаан бөөм төдийгүй ДОХ-ын вирусыг ч устгана гэдэгт тэрээр итгэлтэй байв.
Үнэхээр аврагдахын аргагүй хоёр өвчин туссан өнөөдөр эрүүл саруул болчихоод явж байгаа цор ганц хүн бол Браун гэдгийг шинжлэх ухаан ч нотолдог. Гэвч тэр хамгийн эрсдэлтэй алхмыг хийх боломж эмч нарт олгосон гэдгээрээ одоо шинжлэх ухааны судлагдахуун хэвээр байгаа билээ.
0 Сэтгэгдэл
анжела
үнэхээр бурхан байдаг болохоор энэ хүмүүс аврагдсан хэрэг тэд чин сэтгэлээсээ итгэсэн болохоор одоо сай сайхан яваа юм
2013.05.13
2013.05.12
2013.05.11
2013.05.11
2013.05.11