АНУ-ын Огайо мужийн Кливленд хотоос 10 жилийн өмнө сураггүй алга болсон гурван охиныг өнгөрсөн даваа гарагт хуийн нэгэн байшингаас амьд мэнд олсон байна. Тэднийг байшингийн эзэн Ариэль Кастро гэгч хулгайлж энэ бүхий л хугацаанд байшингийнхаа доод хонгилд нууж байжээ. Тэднийг хулгайлсан 2003 онд Аманда Берри 16, Жин Дехесус 14, Мишель Найт 20 настай байжээ. Тэднийг өөр өөр цаг хугацаанд хулгайлсан байна. Найтыг гэхэд л 2002 оноос хойш хэн ч хараагүй гэнэ. Нутгийн иргэн Чарльз Рэмси гудамжинд гарч яваад гэнэт хөршийнх нь байшингаас хүн хашгирахыг сонссон байна. Тэр ойртож очоод хонгилын жижиг цонхоор хартал айж мэгдсэн эмэгтэйг харж гаргаж авсан байна. Гэтэл эмэгтэй хулгайлагдаад энд 10 жил болсон, тэнд бас өөр бүсгүйчүүд бий гэжээ. Энэ бол Аманда Берри байсан байна. Тэд цагдаад утасдаж доод хонгилоос хоёр бүсгүйг нэг бяцхан охины хамт гаргаж авчээ. Охин тэр хонгилд төрсөн юм байж.
52 настай маньяк Ариэль Кастрог баривчилж саатуулжээ.