“Үнэн үү” нэртэй ярилцлагын нэвтрүүлэг хөтөлж өөрийгөө ямар ч боловсролгүй бүдүүлэг гэдгээ үзэгч түмэнд харуулсан Нба буюу Нямбаяр гэгчтэй санаандгүй байдлаар таарч өөрийгөө ямар их юманд бодчихсон хүн бэ гэдгийг нь мэдлээ. Нэгэн хэвлэлийн газар сууж байтал Нямбаяр ном бичээд тэрийгээ хэвлүүлэх гэж байгаа бололтой. Юуны тухай ном юм бол гэж сонирхож цааш нь сонстол, “Үнэн үү” нэвтрүүлгээр орсон зочдынхоо яриаг цаасан дээр буулгаад ном гээд гаргаж байгаа юм байх. Бас ТВ-гээр гаргаж байгаагүй зочдын нэвтрүүлгээ флашан дээр хуулаад номтойгоо хамт зарна гэх юм. Хамт явж байгаа найз нь бололтой залуу “Ядаж таван мянгыг хэвлүүлчихээ, захын зохиолын дуучин хамгийн багадаа 5000 ширхэг CD хэвлүүлж байгаа” гэтэл нөгөө хөөрчихсөн нөхөр чинь “Нээрээ тийм шүү” гэх юм. Энэ хүн бүүр “тасарчихжээ”. Энбад зориулж нэг зүйл хэлмээр санагдлаа. Чиний энэ нэвтрүүлэг гээд байгаа галзуу солиотой хүний яриа шиг юмны чинь хажууд зохиолын дуучид чинь хийсэн бүтээсэн зүйлтэй, ард түмэн дууг нь даган дуулж цэнгэж явдаг юмаа. Хүн өөрийгөө голдоггүй гэдэг, гэхдээ чи арай биш ээ... Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг дээ!!!
WWW.ZONE.MN